Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ.Үүний хүрээнд Улсын Дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан дөрвөн хуульчийн нэрсийг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаар тодорхой болгож, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.Дээд шүүхийн шүүгчид нэр нь тодорсондөрвөншүүгчийг томилох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Дээд шүүхийн дөрвөн шүүгчийн сул орон тоонд хуульчдын дунд бүртгэл явуулж, Шүүхийн мэргэжлийн хороо шалгуур хангасан 20 хуульчийг бүртгэнэссэ бичлэг, мэдээллийн технологийн хэрэглээний чадварын шалгалт авсан байна. МөнҮндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, илтгэл болон бусад шалгалтуудыгавчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д өргөн мэдүүлэх хуульчид:
1/ Г.Алтанчимэг– Боловсрол: 1973.09.01-1983.06.20 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль.
1984.09.01-1991.07.01 онд ОХУ-ын Эрхүү хотын УИС-ын хуулийн анги /Магистр/
Хөдөлмөр эрхлэлт: 1991.11.15 – 1995.02.15 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга
1995.02.15 – 1996.04.01 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлогч шүүгч
1996.04.01 – 1998.05.01 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах
1998-05-01-2011-04-11 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч
2011.04.11 – 2013.12.18 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
2013.12.18 оноос Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
2/ Ч.Хосбаяр – Боловсрол: 1974-09-01-1984-06-21 онд Ховд аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургууль
1999-06-01-2001-12-30 онд Монгол Улсын Их сургууль /Бакалавр/
2002-09-01-2003-05-01 онд Төрийн удирдлагын академи /Бакалавр/
2013-04-01-2014-08-30 онд Гаагын Олон улсын Эрх зүйн академи /Бакалавр/
2003-09-01-2007-05-01 онд МУИС-ОУХС /Магистр/
2003-09-01-2007-05-01 онд МУИС-ХЗС /Магистр/
2010-08-01-2011-05-01 онд АНУ Бригхэм янг Их сургууль /Магистр/
Хөдөлмөр эрхлэлт: 1988-08-01-1989-02-01 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав
1997-06-01-2001-12-30 онд Даянпан ХХК-д захирал
2001-12-30-2003-04-01 онд Даянпан ХХК-д Хуулийн зөвлөх
2003-04-01-2004-06-21 онд Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгч
2004-06-22-2006-03-20 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч
2006-03-20-2012-10-16 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгч
2012-10-16-2013-12-18 онд Нийслэлийн шүүхэд шүүгч
2013-12-18 оноос Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч
3/ П.Соёл-Эрдэнэ – Боловсрол: 1995.09.01 – 1999.06.16 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль /Бакалавр/
2005.09.01-2007.06.22 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуул /Магистр/
Хөдөлмөр эрхлэлт: 1999.11.28-2004.06.04 онд Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах
2004.06.04-2011.03.25 онд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч
2011.03.25 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч
4/ П.Золзаяа – Боловсрол: 1975.09.01-1985.05.30 онд Завхан аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль.
1985.09.01-1990.06.01 онд ОХУ-ын Иваново хотын Их сургууль /Бакалавр/
Хөдөлмөр эрхлэлт: 1990-06-20-1991-01-25 онд Октябрийн районы шүүхийн нарийн бичгийн дарга
1991-01-26-1997-05-06 онд Найрамдлын районы АДХГЗ Хуулийн зөвлөх
1997-05-07-2000-03-05 онд Нийслэлийн шүүхийн Нарийн бичгийн дарга
2000-03-05-2007-12-24 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч
2007-12-24-2010-04-27 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
2010-04-28-2013-12-18 онд Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн
2013-12-18-2014-06-10 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч
2014-06-11 оноос Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд Ерөнхий шүүгч