Ханиад дарах эмийн бус хялбар аргууд

images –       Шоколадтай сүү уух нь цэр ховхлодог.

–       Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орох х нь ханиадыг маш сайн эдгээдэг.

–       Дөнгөж эхэлж буй ханиаданд нимбэгний шүүсийг аньстай хольж халуунаар нь нэг аягыг унтахын өмнө уугаарай. 200 мл буцлам халуун усан дээр 1-2 ширхэг нимбэг, 1 аяга аньс хийж халуунаар нь ууна.

–       Нэг хоолны халбага үхрийн нүдний хуурай навчин дээр аяга буцласан халуун ус хийж хандлана. Ингэхдээ 4 цаг дарж хандлах бөгөөд өдөрт 4-5 удаа 125 мл-ийг ууна.

–       2 ширхэг нимбэгийг хальстай нь үрүүлд үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж нимбэгтэй хольж хутган,1 литр бцласан бүлээн усанд хийж  таглана. Уг шингэнээ хөргөгчинд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа болилоо гээд уухаа зогсоож болохгүй. Бэлдмэлээ дуустал нь ууж байж  таны бие дэх ханиадны нянг устгах болно.

–       Нэг бондгор сонгиныг нухаш болтол нь жижиглээд нэг аяга буцалсан сүүнд хийж 30 минут таглаж, дарна. Үүний дараа сонгино шүүж, үлдсэн шингэнээ ууна. Уг бэлдмэлээ өдөрт 2-3 удаа хагас аягаар уух хэрэгтэй.

ugluu-logo6

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …