Амралтын өдрүүдэд болох үйл явдал

download (4)Бямба гарагт /2015.04.04/

08:30 цагт Монголын Оюун Ухааны академиаас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн  Монгол – Япон төвд болно. Утас: 97129200, 91169577

10:30 цагт Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн  болно. Утас: 98066116

14:00 цагт Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд  болно. Утас: 99894441

14:00 цагт ШУА, Нийслэлийн БСГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд академийн эрдэмтэд ЕБС-иудын багш, сурагчдад зориулсан 8 дахь удаагийн лекцийг доктор Д.Гармаа “Компьютерийн ухаан, түүний мэргэжлүүд” сэдвээр 84-р сургуулийн багш, сурагчдад   84-р сургууль дээр уншина. Утас 99299680


Ням гарагт 2015.04.05/

11:00 цагт БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдын “Багшаа надад авьяас бий” тоглолт “UB palace”-ийн концертын их танхимд болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …