Өнөөдөр ханш нээгдэх өдөр

Spring-in-ClevelandӨнөөдөр билгийн тооллын шинийн 16-ны өдөр. Монгол зурхайн цаг тооны бичигт өнөөдрийн 10.44 цагт ханш нээгджээ.

Эл өдрийг зурхайн тоололд “ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх” өдөр хэмээн бэлэгшээдэг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаарын байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байна.

Гэхдээ энэ өдөр нь Билгийн тооллын шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр юм. Мөн энэ өдөр тусгайлан унших тарни, ном байдаггүй. Харин хөрс, шороо хөндөхгүй байх, газар ухаж, сэндийчихийг тэвчих хэрэгтэй. Харин байгаль дэлхийдээ идээ, будааныхаа дээжийг өргөж болдог юм байна. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай.

Г.Уянга
Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …