Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө. Утас: 88054500


09:00 цагт “Төвлөрсөн бус цэвэр, бохир усны цогц шийдэл” үндэсний хэлэлцүүлэг семинар “Туушин” зочид буудлын 5 давхарт болно. Нийслэлийн удирдлагууд оролцоно. Утас: 96586689


11:00 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иен /16.7 тэрбум иен/-ийн өргөт бүхий “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Орон нутагт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Засгийн газрын солилцох Ноот бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ ГХЯ-ны “Мутрын түшээд” танхимд болно. Утас: 88080619, 99026384, 97115555


12:00 цагт “Аварга Хадбаатар сан” ТББ, Шагайн Холбоо, ЭМСЯ-наас хамтран 2015 оны долоодугаар сарын 04-ийг хүртэл үргэлжлэх “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам эхэлж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332


12:00 цагт Хуулийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа  Хуульчдын танхимд болно. Утас: 98066116


12:00 цагт Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын авто зам ашиглан тээвэрлэлт хийх, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 106 тоот өрөөнд болно. Утас: 99000963

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …