ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.06/

0- aaaalogo_shine2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний мэдээ:

4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 515 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (28.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Малын галзуу өвчин: 

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газарт малын галзуу өвчин бүртгэгдэж, лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Газар хөдлөлт:

Дорнод аймгийн Баян-Уул сумаас хойт зүгт 98 км-т 2015.04.05-ны өдрийн 20 цаг 09 минутад 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Учирсан хохирол байхгүй.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

4 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

3 дугаар сарын 24-нөөс 31-нд Саудын Араб улсаас 12 лаборaториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 1102 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 416 хүн (37.7%) нас бараад байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …