2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчний мэдээ:
4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хордлогын мэдээ:
3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 4-нд ХЯТТ-д нийт 18 хүн хандаж, 5 хүн хэвтэж, 13 хүн тусламж авч буцсан байна. Эмийн бодисын хордлогоор 7, химийн 1, угаарын хийн хордлогоор 8, бусад хордлогын улмаас 2 хүн тус тус ханджээ.
Эх сурвалж: ХЯТТ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол (5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.4%-иар өссөн байна. Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ