Гэрэл зураг түүх өгүүлнэ “АРДЧИЛАЛ-25”

Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын өдөр.

11132400_912958375421458_713590469_o1990 оны  4 дүгээр сарын 7-ны өдөр МоАХ-ноос санаачлан Монголын Ардчилсан намыг байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ.

Монголд олон намын тогтолцоог бий болгож чадсан Ардчилсан нам 25 жилийн хугацаанд улс эх орноо удирдаж явсан түүхэн цаг олон бий. Гэвч төр барьсан хугацаандаа тогтвортой ажилласан нь үгүй. Ардчилсан нам төр барих хугацаандаа Ерөнхий сайдаа огцруулдаг жишигтэй. Энэ жишгийн дагуу өнөө үед ч гэсэн төр барих хугацаандаа “дотоод ялзрал”-аасаа болж нэг Ерөнхий сайдаа “тавиад туучихсан”.

CB99NKFUAAETQ_eАрдчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд мэндчилгээндээ

“Ардчилсан нам монголын улс төрийн харилцааг боловсронгуй болгох үүднээс “Улс төрийн намын тухай”, ”Улс төрийн намын  санхүүжилтийн тухай” хуулиудыг нэгтгэн боловсруулж энэ хаврын чуулганаар батлахын төлөө байна.  Улс төрийн намын үйл ажиллагаанд ил тод байх, Монгол Улсын гадаад улстай тогтоосон харилцааг эрхэмлэн хүндэтгэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож улс төрийн нөлөө үзүүлэхгүй байх нийтлэг зарчмыг мөрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Намуудын нийтлэг бүтэц, зохион байгуулатын загварчлалыг бий болгож, намын бүртгэл, хяналт, санхүүжилт, хөрөнгө орлогыг тодорхой болгон намууд улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулдаг институци  болон хөгжих шаардлагатай байна. Энэ бүхнийг шийдвэрлэхэд “Улс төрийн намын тухай” хууль онцгой чухал ач холбогдолтой учир хууль, эрх зүйн энэ шинэчлэлийг хийхийн  төлөө монголын  улс төрийн бүх хүчнүүд хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.

Тэгвэл тус намын экс дарга Норовын Алтанхуяг “Ялалт ялагдлын түүхэн жимээр бид хамтдаа 25 жил алхлаа. Ардчилалын ойн баярын энэ түүхэн чухал өдөр өнгөрснөө эргээд нэг санах учиртай. Ардчилал бидэнд юу өгөв, бид юун дээр алдав, бид юуг засаж залруулан цааш үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхсээр байна” гэсэн байна.

1428384436_56 1428384455_6 downloadГэвч 25 жилийн түүхтэй энэ намдаа салхи оруулахыг баярын хурлын үеэр намын залуус нь шаардаж уриа лоозон барьж зогсжээ.

“Ардчилал Монголд эрх чөлөө олгосон” гэж ярьдаг ардчилагчид харамсалтай нь тэдгээр залуусаа хөөж гаргаж, уриа лоозонг нь урж тасджээ.

11149479_988565197822055_2711901875382376971_n

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …