
“Хөдөө аж ахуйн Бирж “ ХХК 2013 оны 4 дүгээр сарын 5-ний өдрөөс эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 2 -ны өдрийг хүртэл нийт 348 удаагийн арилжаа зохион байгуулж:
10 217.6 тонн хонины ноос 17.6 тэрбум,
2 126.4 тонн тэмээний ноос 10.6 тэрбум,
12 613.3 тонн ноолуур 881.2 тэрбум ,
27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум,
2 415.4 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум,
24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр,
878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр,
12 толгой хонь 1 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХАА-н бирж дээр өнөөдрийн байдлаар ноолуур есөн , тэмээний ноос найман , хонины ноос зургаан, тосны ургамал хоёр , ямааны завод ноос хоёр , тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг , мал нэг төрлөөр тус тус арилжаалагдаж байна.