Тарган хvмvvс турах гэж зовж байхад туранхай нь харин таргалах гэж шаналж байдаг. Турах нь таргалахаас хамаагvй хялбар, турах хvсэл сэтгэлийн зориг тэнхээ байхад хангалттай. Харин төрөлхийн туранхай хvмvvс тэр тусмаа гений хувьд удамшсан туранхай бол таргалахад тун хэцvv.Ийм хvн хичнээн калори идсэн ч нэмэргvй, таргалдаггvй. Гэхдээ ихэнх эмэгтэйчvvд хvvхэд гаргасны дараа, цэвэршилтийн vед таргалдаг. Туранхай хvмvvст зориулан хоолны 43 дэглэм байдаг. Тэдний ихэнх нь олон удаа, бага багаар өдөрт 5-6 удаа идэх, нухаш махан, сvvн бvтээгдэхvvн, кааш, жигнэмэг хэрэглэхийг зөвлөдөг.Энпит буюу аминдэм, минерал, уургаар баяжуулсан, тусгай хуурай сvv хэрэглэх тун ашигтай.Тvvнээс өдөрт хоолны халбагаар хоёр удаа усанд хийж, уусгаж ууна. Энэ бvх зааврыг та бvтэн жил мөрдсөн хэдий ч зөвхөн 4-5 кг л таргална. Ийм учраас жин нэмэх арга хэмжээ авахаас өмнө яагаад туранхай байдаг шалтгаанаа ол. Хэрэв төрөлхийн туранхай бол дээр дурьдсан. Гэхдээ зарим тохиолдолд эндокринолог эмчид vзvvлж, эмчилгээ хийлгээрэй, 2-р тохиолдолд дотрын эмчээс зөвлөгөө аваарай.Ихэнх тохиолдолд турах явдал, ялангуяа эмэгтэйчvvдийн хувьд депресси, стресс, гэр бvл салах, бvтэлгvй дурлалтай холбоотой байдаг. Эдгээр тохиолдолд нь эмчилгээ авахад маш хялбар хувилбарууд. Харамсалтай нь аз жаргал ба дурлалыг жор шиг бичиж өгч эмчилж болдоггvй.
Орчин vеийн моод нь туранхай, эцэнхий болон тарган мяраалаг хvvхнvvдийн аль алиныг хvлээн зөвшөөрч байна.