Давс болон тамхийг давхар хэрэглэснээр үе мөчний өвчний үрэвсэлт өвчин улам өдөөгддөг болохыг саяхан явуулсан судалгаагаар олж тогтоожээ. Шведийн судлаачдын мэдээлснээр тамхи болон шорвог буюу давс ихтэй хоолыг зэрэг хэрэглэх нь үе мөчний үрэвсэлт өвчний үүсэх болон ижил төрлийн хууч өвчнийг сэдрээхэд нөлөөлдөг аж.
Рьюматологи сэтгүүлийн есдүгээр сарын 10-ны өдөр гарсан нийтлэлээс харахад судалгаанд оролцсон нийт 386 хүн хэрэх болон үе мөчний үрэвсэлт өвчин тусахаас өмнөх найман жилийн хоол ундны зуршлаа дэлгэрэнгүй бичиж өгсөн байна. Судлаачид тэрхүү мэдээллийг нэгтгэн мэдээллийн самбарт тус бүрт нь ангилаад биеийн идэвхтэй үйл ажиллагааны түвшин, тамхи татдаг эсэх, цусны шинжилгээний хариу зэргийг нь харьцуулан үзжээ. Ингээд нэгдсэн дүнг нь “Хяналттай бүлэг” буюу хоорондоо ижилхэн 1900 гаруй хүний мэдээлэлтэй дахин харьцуулсан байна.