Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт  “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн, үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болно. УБ-ын шилдэг зочид буудал, зоогийн газрын мэргэжилтнүүд болон ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, БНХАУ-ын Манжуур, БНСУ-ын Гояан хотоос төлөөлөгчид оролцож байна. Утас: 96660456,  99838674


09:00 цагт “Үндэстэн Дамнасан Үндэсний Брэнд” чуулга уулзалт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99112983, 88005508


10:00 цагт  Гадаад хэргийн яаманд болж буй Орос, Хятад Монголын тээврийн дэд сайд нарын түвшний 2-р уулзалтын хүрээнд  Орос, Хятадын тээврийн дэд сайд нар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхана.


10:00 цагт МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан “МҮБХ 25 жилд” эрдэм шинжилгээний бага хурал МҮОХ-ны хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 99060027


10:00 цагт Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Ялалт-70” буухиаг Улаанбаатар хотноо хүлээн авах арга хэмжээ Зайсан толгойд болно. Уг арга хэмжээг ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хилийн удирдах газар, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.


10:00 цагт Барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана. Уулзалт нийслэлийн Иргэний танхимд /11-р хороолол “Орчлон” сургуулийн замын эсрэг талд/ болно.


11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Бүтээн байгуулалт 2015” Хөдөлмөрийн яармаг  МЗХ-ны байранд “Залуус” танхимд болно. Утас: 88029296 99780944


11:00 цагт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар оффис шинэ байрныхаа нээлтийг Барс-2 худалдааны төвөөс Москва хороолол орох замд, 32-ын гүүрний зүүн талд хийнэ. Баруун салбар нь СХД, БГД, ХУД-ийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хариуцан ажиллах юм. Утас: 91111138


12:00 цагт Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын дарга нар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ МХЕГ-ын хурлын танхимд болно.


13:00 цагт www.biznetwork.mn сайтаас зохион байгуулах “Name card day” өдөрлөг  “Blue Mon Tower”-ийн 11 давхарт болно. Утас: 94110035, 70101132


13:00 цагт “Монсудар” хэвлэлийн компаниас албан ёсны орчуулгын эрхтэйгээр орчуулан гаргасан “Хөгжим: дэлгэрэнгүй зурагт түүх” номын нээлт  Интерном номын дэлгүүрийн төв салбарт болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …