Өдөр бүр их ажил амжуулах 20 алхам

Аж ахуй эрлэгч бүр дараа дараагийн жилдээ илүү бүтээлч ажиллах жагсаалт гаргадаг. Тэгвэл их ажил хийх яагаад хэцүү байдаг вэ?

Чад Халворсон бол вэбэд суурилсан мобайл програм хангамж үйлдвэрлэгч Кликсийн гүйцэтгэх захирал, When I Workийг үндэслэгч билээ.

Хэрэв та аж ахуй эрхлэгч эсвэл бизнес эрхлэгч бол их ажил амжуулах нь таньд мэдээж чухал байгаа байх. Таньд төлөвлөгөө, алсын хараа байгаа бол та гайхалтай хүмүүстэй ажиллах ёстой. Гэхдээ та болон танай ажилтнууд төлөвлөгөө, алсын хараагаа хэрэгжүүлэхгүй бол дэлхий ертөнц хэзээ ч таныг аврахгүй.

Завгүй байх, аливаа ажлыг хийж гүйцэлдүүлэх хоёрыг битгий хольж хутгаарай. Ахиц дэвшилгүйгээр олон цаг ажиллах нь утга учиргүй зүйл. Харамсалтай нь бүтээмжтэй байхаас завгүй байх амархан. Тэгвэл та бодитоор ажлаа хийж гүйцэтгэх 20 алхмыг дурдая.

c8a17f12995093a5bec23625339ba5ae1. Өөрийгөө хаана байгаагаа болон хаана байхыг хүсч байгаагаа мэддэг бай.

Та өдөр бүр өөрийгөө “хаана” байгаагаа болон “хаана” хүрэхийг хүсч байгаагаа аль алиныг нь мэддэг байх хэрэгтэй. Энэ бол таны хэзээ ч эргэж хардаггүй том бизнес төлөвлөгөө биш. Энэ бол өдөр бүр тохиолдох, хийх зүйлээ мэдэх, бизнесээ урагшлуулах ажлуудаа мэднэ гэсэн үг.

2. Хангалттай унтаж амар.

Гэхдээ нойрыг хэтрүүлж болохгүй. Хэрэв та ядарч байгаа бол их ажил хийж чадахгүй, алдаа гаргах нь ихэснэ шүү дээ. Өглөө эрт босох, ажлаа орой эхлүүлэх аль нь ч бай хангалттай амрах нь чухал.

3. Дасгал хий.

Дасгал хийснээр таны бүтээлч байдал, алс ирээдүйд ч томоохон өөрчлөлтийг авчрах болно. Энгийн бөгөөд жижигхэн ч болов биеийн тамирын дасгал хийж байх нь таны ажил, амьдралд тустай төдийгүй их ажил хийх, зорилгодоо хүрэхэд тань ч тусална.

4. Эцсийн хугацаа тогтоох.

Та төслөө хийж гүйцээх гэх мэт бодитой, чухал ажил хийж байгаа байх. Та инбоксоо цэвэрлэж, хийсэн зүйлээ эргэн харахад нэг цаг зарцуул.

5. Ажлаа эрэмбэлж, жагсаах.

Хийвэл зохих хамгийн чухал нэн тэргүүний ажлуудаа эрэмбэлж, жагсааж байх нь таны амжилтанд чухал. Хийж дуусгасан ажлуудаа эргээд шалгахад сэтгэл хангалуун , чухал ажлуудаа мартахгүй байхад тустай.

6. Хэрээс хэтэрсэн үүрэг амлалт авах хэрэггүй.

Энэ бол гайхалтай алхам. Нэг өдөр хэт их ачаалалтай байх хэрэггүй ч ажлынхаа ерөнхий ачааллыг анхааралтай хянаж байх хэрэгтэй. Зарим үед “үгүй” гэж хэлэхээс айх хэрэггүй.

7. Сошиал медиагаа хаа.

Facebook, Twitter болон таны анхаарлыг сарниулж байгаа өөр бусад зүйлсийг хаа. Хэрэв та их ажил хийхийг хүсч байгаа бол ашиглаж байгаа зүйлсээ бууруулах хэрэгтэй.

8. Олон зүйл зэрэг хийх хэрэггүй.

Мичиганы их сургуулийн MRI images –ийг ашиглан гаргасан судалгаагаар олон ажил зэрэг хийх нь үр дүнтэй гэдэг нь худлаа аж. Тархи мэдээллийг хурдан дамжуулдаг боловч анхаарал төвлөрлийг бууруулж, алдаа гаргах нь нэмэгддэг аж.

9. Паретогийн зарчмыг ашигла.

Хийх ажлынхаа 20%-д нь анхаарлаа хандуулахад 80%-ийн үр дүн өгдөг гэсэн Тим Феррисийн зөвлөгөөг сонсоорой.

10. Үйлчилгээн дээр анхаар.

Өдөр бүр бусдад санаа тавьж, тэдэнд үйлчлэхэд цаг хугацааг зориулж байснаар та урам зоригтой, идэвхитэй болж, ажлаа тайван хийж чадна.

11. Цаг хугацааг ашигла.

Нэг ажлаас нөгөө рүү үсчихийн оронд онцгой чухал зүйлсэд зориулж цаг төлөвлөөрэй. Ажил дээр тань “чимээгүй ажиллах” үе байдгийг ажилчид тань мэдэх байлгүй. Ажил дээрээ анхаарал хандуулснаар илүү их ажлыг хурдан амжуулж чадна.

12. Цаг хугацааны хэмжүүрийг ашигла.

Та ажлуудаа хийхдээ хэр их цаг хугацаа зарцуулах вэ гэдгийг тооцоолж, тухайн цаг хугацаандаа багтаахыг хичээгээрэй. Ингэснээр уйтгартай ажлыг ч хөгжилтэй болгон хувиргах бөгөөд хэр хурдан хийснээ хараад та гайхах байх.

13. Хуваарь гарга.

Дадал зуршил бол амьдралын хамгийн хүчтэй зүйл. Та аль болох тогтсон хуваарьтай байх нь илүү том ажлуудыг ч хийх эрч хүчтэй болно гэсэн үг. Харвардын бизнес Ривьюв сэтгүүлд “Бидний сэтгэлийн тэнхээ хязгаарлагдмал байдаг тухай бичжээ. Та сайн хуваарь ашиглан, хэрэгцээтэй ажлуудаа хийж байгаа эсэхээ бататгаарай.

14. Орчноо соль.

Нэг газраа нэг ижил зүйлийг хийгээд байвал дараа дараагийн өдөр бухимдаж магадгүй. Орчноо солиод өөр газар ажлаа хийхийг оролдоод үзээрэй.

15. Үд дундад ажлаа дуусга.

Дасгал хийж байх нь эрч хүч, гайхалтай мэдрэмжийг өгдөг гэдэг үр дүнтэй нь батлагдсан зүйл. Үдийн үеэр завсарлага авч байснаар та илүү их сэргэг, бүтээлч болно.

16. Түр зуур ч болтугай бод.

Ямар нэг зүйлийг мартахгүйн тулд тархиа ашигладаг шүү дээ. Бодож байгаа зүйлээ тэр даруй бич. Ингэснээр та өөр бусад зүйл дээр анхаарлаа чөлөөтэй төвлөрүүлж, бүтээлчээр ажиллаж чадна.

17. “Би чадахгүй нь” гэж бодохын оронд “Яаж?” гэдгийг бод.

Бүтээлч, эрч хүчтэй байх үедээ та бодож байгаа зүйлээ хийж чадахгүй байж магадгүй. Та хийж чадахгүй зүйлээ яаж хийх вэ гэдэг дээр илүү их анхаарах юм бол илүү их ажил амжуулж чадна.

18. Хэрэв хэцүү байгаа бол завсарлага ав.

Зарим үед хийж байгаа зүйлээ зогсоох хэрэгтэй. Тогтмол завсарлага авч байх нь ажлаа эрч хүчтэй эхлүүлэх боломжийг олгоно.

19. Бичиг цаас, и-мэйлүүдээ цэгцэл.

Бичиг цаас эсвэл и-мэйлүүдээ цэгцэлж байснаар тэдгээрийг овоорохоос зайлсхийж чадна. Тэдгээрийг нэг удаа ч болов цэгцлэх зорилго тавиарай.

20. Эрүүл хоолло.

Таны идэж байгаа зүйл таны сэтгэл санаа, мэдрэмжинд томоохон нөлөө үзүүлдэг. Дараа нь хор болох чихэрлэг зүйл идэхээс илүүтэй самар, лууван гэх мэт эрүүл хүнс хэрэглэх тал дээр анхаар.

Анхаарлаа төвлөрүүлж, бүтээлч байх үргэлж хэцүү байдаг.Эдгээр алхмуудыг дагаж мөрдсөнөөр өдөр бүр хамгийн чухал ажлуудаа бүгдийг нь сайн хийж чадна. Түүнчлэн та завгүй, бүтээлч байж чадна.

 

Эх сурвалж: www.BizNetwork.mn

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …