Сонгуулийн ажиглагчид мэдээлэл хийнэ

songuuli aaa Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид  өнөөдөр 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/,  Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ.

Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер  мэдээлэл хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 орны 210 ажиглагчаас бүрдэж байна. Үүнд  ЕАБХАБ-ын АИХЭГ-ын урт хугацааны 43 шинжээч, мөн тус байгууллагын хүсэлтээр гишүүн орнуудаас томилогдон ирсэн богино хугацааны 167 ажиглагч ажиллаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …