Дархлаажуулалтын зөвлөх хороо улаанбурханы асуудлыг хэлэлцлээ

0 aaaadarhlaa 1Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.

Тус хурлаар Монгол Улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны 4-р хурлын мэдээллийг тус тус танилцууллаа.

Хуралд оролцогсод улаанбурхан өвчний хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, “Дархлаажуулалтын 10 хоног”-оор улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зургадугаар сараас 5 насны хүүхдүүдийг хамруулан хийх бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шийдвэр гаргалаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …