2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 1203 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 254тохиолдол (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74960 хүн хамрагдсаны 3926(5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсөдийн 82.1%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25550 хүн өвчилж, 10587хүн (41%) нас барсан байна. 4дүгээр сарын 01-ээс хойш нийт 30 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 21 тохиолдол, Либерит сүүлийн 5 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ