Баянгол Эмнэлэг ХХК ISO 9001:2008 стандартын гэрчилгээ гардан авлаа

0 aaabayan 0Магадлан итгэмжлэгдсэн Төрөлжсөн мэргэжлийн Баянгол Эмнэлэг ХХК нь 2012 оноос Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлэн олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болохын төлөө ажилласан.

2015 оны 03 дугаар сард Олон улсын аудитын байгууллагаас ISO 9001:2008 стандартын гэрчилгээг гардан авлаа.

Баянгол Эмнэлэг ХХК нь амбулатори, нэгдсэн лаборатори, хүүхэд, насанд хүрэгсдийн хэвтүүлэн эмчлэх, уламжлалт, физик эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2011 онд Герман улсын MTG компаний тоног төхөөрөмжийг суурилуулан “Үр шилжүүлэн суулгах лаборатори”-г байгуулж, үргүйдлийн оношилгоо, эмчилгээний цогц тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан бол одоогийн байдлаар 70 гаруй гэр бүлийг үр хүүхэдтэй болгоод байна.

Үр шилжүүлэн суулгах ажилбарын үр дүн 31 хувьтай байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …