Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан СТӨ-нд болно.


09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын XVIII олимпиад “Мандах бүртгэл” ДС дээр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус олимпиадад нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 20 орчим их, дээд сургууль оролцож байна.


09:00 цагт “Ногоон хөгжлийн байгаль орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал “Эко Ази” Байгаль орчин, менежмэнтийн дээд сургуулийн байранд  болно.11456570, 99183333, 96095644


09:00 цагт “Дэл Уулын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын байдлын тухай” нээлттэй хэлэлцүүлэг  МУИС-ийн хичээлийн 1-р байрны “Дугуй” танхимд эхэлнэ.


09:30 цагт “Хотын хөгжлийн ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал Тусгаар тогтнолын ордны 3 давхрын танхимд эхэлнэ. Утас 99894441


10:00 цагт “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордны 1 давхарт болно. Утас 99894441


10:00 цагт жил бүр Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Хөгжлийн түүчээ” Хан-Уул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.


11:00 цагт Нийслэлийн Худалдаа Үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас “КИГ” ХХК-тай хамтран нийслэлийн гудамж талбай дахь шаардлага хангаагүй ТҮЦ-үүдийг буулган, шаардлага хангахуйц шинэ ТҮЦ-үүдийг барьж иргэдэд хүргэж эхлээд байгаа ч энэ ажлын явцад зарим иргэдийн дунд эндүү ташаа мэдээлэл тараад байгаатай холбогдуулан “КИГ” ХХК болон иргэдийн төлөөлөл хамтран  МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 300995, 86062332


11:00 цагт Монголбанкны А байранд “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт” сэдэвт сэтгүүлчдийн анхан шатны сургалт болно.


12:00 цагт Б.Алтангэрэл агсны нэрэмжит гудамжны нээлт болно. Утас 99894441


14:00 цагт  Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтын салбар хуралдаан “BLue sky tower”-т болно. Утас: 91040607


14:30 цагт Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг ААН-г шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх жилдээ зохион байгуулах “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын 404 тоот хурлын зааланд болно. Утас: 70109090, 99020785, 99077127


19:00 цагт “Аврора” филмийн 6 даxь бүрэн xэмжээний “Учрал” уран сайxны киноны xэвлэлийн xурал Кино кафе-д ( МУИС- ийн 2-ын ард Этүгэн дээд сургуулийн xажууд) болно.  Утас : 99002842

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …