Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today08:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд хүүхэд хамгааллын талаар орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, практик арга зүйг түгээх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулж буй “Хүүхэд хамгааллын үндэсний сургалт” Пума империал зочид буудлын их танхимд болно. Утас: 91000017


10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Цөмийн энергийн тухай хуульд заасан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цацаргийн осол, цацраг идэвхит бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчилэлээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьчилан сэргийлэх талаар Эмнэлэгийн салбарт рентген оншилгоо, шинжилгээ хариуцсан ажилтанууд болон Удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах гэж байна. Утас:88081985


11:00 цагт “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн Залуучуудын Зөвлөлийн XIV ерөнхий чуулганы талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болно. Утас: 88093607


11:00 цагт “Спрайт Супер лигийн Бүх-Одд-ын” тоглолтын хэвлэлийн бага хурал “Тэнгис” кино театрийн өмнө байрлах KFC-хажуу талын “Happiness Center”-т болно. Хуралд Бүх-Оддын тоглолтонд шалгарсан тамирчид болоод дасгалжуулагчид оролцоно. Утас: 88081047 88023710


11:40 цагт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 69 дэх удаагийн төгсөгчдийн “Эрдмийн баяр” Тусгаар тогтнолын ордны 7 давхарт цагт болно. Утас: 99062806


12.30 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн ордны “Г” танхимд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.


13:00 цагт “Эврика” эрдэм шинжилгээний их хурлын нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэлнэ. Утас: 88094380, 89179891, 99035819.


17:00 цагт Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн анхны ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат эдийн засагч, профессор Р.Батжаргалын нэрэмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын 18-р олимпиадын шагнал гардуулах ёслол  МҮЭСТО-нд болно. Утас: 88086225

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …