Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

shatahuun2015 оны 02  дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар  шатахуун түгээх станцын  түгээгч нарыг ажил үүргээ гүйцэтгэж  байхад нь бэлэн мөнгө эд зүйлийг нь дээрэмдэх зорилгоор, нүүр хэсгээ халхлан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн Ө, М, С нарт холбогдох хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлээд байсан.

Шүүх хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч  нарт тус бүрт нь 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …