2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1321сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274тохиолдолнь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Одоо ХӨСҮТ-д нийт 258 хүн эмчлэгдэж байгаагаас 52 өвчтөн шинээр хэвтэж, 33 хүнэдгэрч гарсан ба 74өвчтөний биеийн байдал хүндэвтэрүүнээс 13 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин:
2015 оны 4 дүгээр сарын 06-наас 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх 15 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 160.920 хүн амбулаториор үйлчлүүлсний 6905 (4.3%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.5%-иар ихэссэн, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар бага, 10,000 хүн амд 25.0 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 4.5 тохиолдолоор ихэссэн, өмнөх оны мөн үеэс 9.2 тохиолдлоор бага байна.
Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд
Нийт 133 сорьц хүлээн авч шинжлэхэд 3 (2.2%) сорьцод томуугийн В вирус, 1 (0.7%) сорьцод томуугийн A(H3N2) вирус илэрч, 2 (13%) сорьцод хүний метапневмовирүс, 1 (6%) сорьцод аденовирус, 1 (6%) сорьцод энтеровирус, 1 (6%) сорьцод бокавирусын ген тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704хүн (41.4%) нас барсан байна. 4дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ