Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулна

logosmall_1Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийн төслийн  нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

1.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

2.Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, архины хэрэглээ, түүнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх;

3.Архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх;

4.Архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Төсөл дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Бүтээлч, шинэлэг хэлбэртэй байх;
  2. Бодитой, үр дүн гаргахуйц байх;
  3. Зорилтот бүлэгт чиглэгдсэн байх;
  4. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх;

Сонгон шалгаруулалтанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Үүнд:

  1. Төслийн баримт бичиг;
  2. Төслийн төсөв /задаргаа/;
  3. Төсөл хэрэгжүүлэх багийн дэлгэрэнгүй танилцуулга;
  4. Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан /1 жилийн/;
  5. Сүүлийн 3 жил энэ чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан танилцуулга;
  6. Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Материалыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн яамны 215 тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.moj.gov.mn вэб сайт болон 261953 дугаарын утсаар авна уу.

Хаяг: Улаанбаатар, Засгийн газрын V байр, Худалдааны гудамж 6/1

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …