Ажилгүйдлийн өндөр түвшин залуучуудыг мэргэжлээ бодлоготой сонгохыг анхааруулж байгаа билээ. Шинэ төгсөгчид хуваарь сонголтын гараан дээр ирсэн энэ өдрүүдэд бид 2020 он хүртэл дэлхийд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлэмжтэй байх 10 мэргэжлийг толилуулж байна.
Офтальмологч /Нүдний эмч/
Жилийн дундаж орлого: 94 990 доллар
Орчин үед технологийн өндөр хөгжлөөс шалтгаалан нүдний эмгэг эрс нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн дэлхий дээр насжилт жилээс жилд уртассаар байгаа билээ. Үүнийг дагалдаад нарийн мэргэжлийн сайн эмч хэрэгтэй болж байна. Өнөөдөр Америкт гэхэд л офтальмологч эмч 166 400 долларын цалинтай.
Нөхөн сэргээх мэргэжилтэн буюу мэргэжлийн сувилагч
Жилийн дундаж орлого: 72 320 доллар
Нөхөн сэргээх мэргэжилтэн нь хүнд өвчтэй эсвэл бэртэл авсан, мэс засал хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүстэй ажиллана. Тэд үйлчлүүлэгчдээ зовлон шаналлаа мартаж хөл дээрээ босоход нь туслах ёстой. 2020 он гэхэд эдгээр мэргэжилтнүүдийн дундаж орлого 144 000 доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Амьтны эмч /Малын эмч/
Жилийн дундаж орлого: 82 000 доллар
Амьтны эмч нар хүмүүсийн хайртай гэрийн тэжээвэр амьтдыг эмчлэхээс гадна ХАА-н мал болон лабораторийн амьтдыг эмчлэх мэдлэг чадвартай байх шаардлагатай.
Эмнэлгийн мэргэжилтэн
Жилийн дундаж орлого: 76 700 доллар
Засгийн газар, ЭШ-ний байгууллага, хувийн компаниудад ажиллаж, эрүүл мэндийн бодлого явуулдаг, судалгаа шинжилгээний ажил хийдэг, эм бэлдмэл гаргадаг мэргэжилтнүүд улам ихээр шаардлагатай болж байна. Цаашид тэдний орлого 142 800 доллар хүртэл өсөх таамаглал байна.
Сурдологч эмч /Чихний эмч/
Жилийн дундаж орлого: 66 660 долллар
Сурдологич бол сонсголын өөрчлөлтийг оношилж, эмчилдэг эмч юм. Бас л хүн амын өндөр наслалт энэ мэргэжлийн эмчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа гэнэ. Яваандаа тэдний орлого 102 210 долларт хүрнэ гэж тооцоолж байна.
Стоматологч-эрүүл ахуйч
Жилийн дундаж орлого: 68 250 доллар
2020 он хүртэл ийм мэргэжилтний эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна. Гол шалтгаан нь мөнөөх өндөр наслалтаас гадна стоматологийн салбарт сүүлийн үед хийгдэж буй судалгааны ноцтой үр дагавар гэнэ. Шүдийг рентген дурангаар оношилж, цэвэрлэгээ хийх үндсэн ажилтай юм байна.
Физиотерапевт
Жилийн дундаж орлого: 76 310 доллар
Эдгээр нь хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээх, хамгаалах үндсэн үүрэгтэй эмнэлгийн мэргэжилтнүүд юм. Цаашид тэдний орлого болон эрэлт хэрэгцээ нь үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололтой.
Зах зээлийн мэргэжилтнүүд
Жилийн дундаж орлого: 60 570 доллар
Ийм төрлийн мэргэжилтнүүд эдийн засгийн салбарт голдуу ажиллаж зах зээлийн болон арилжааны төлөв байдлыг ажиглаж үнэлгээ хийхээс гадна компаниудын захиалгаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийдэг. Цаашид 111 440 долларын орлоготой болох таамаглал бий.
Хэт авианы дурангийн мэргэжилтэн
Жилийн дундаж орлого: 64 380 доллар
Эдгээр мэргэжилтнүүд эмнэлэгүүдэд ажиллаж хэт авиагаар дурангийн шинжилгээ хийж өвчнийг оношлох үүрэгтэй.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер
Жилийн дундаж орлого: 81 540 доллар
Одоогийн инженерүүдийн хийдэг ажил дээр төрөл бүрийн хиймэл эрхтний аппарат болон рентген машинуудыг үйлдвэрлэх, ажиллуулах үүрэг нэмэгдэх бололтой. Энэ мэргэжил биолог, математик, химийн салбарт өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг. Энэ жагсаалтан дахь эрэлт хэрэгцээ нь хамгийн ихээр нэмэгдэж буй мэргэжил болно.
Эх сурвалж: www.viva.mn