Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр Чонон сүлд киног найруулсан, Оскарын шагналт, Холивудын нэрт найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзана. Энэ үеэр мөн Монголын кино уран бүтээлчид байлцаж харилцан санал солилцоно.


11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.


11:00 цагт  Францын алдарт зохиолч В.Гюгогийн романаас сэдэвлэсэн “Шоовдор хүмүүс” хөгжимт жүжгийг Монголд анх удаа ESM /Эрэл/ сургуулийн сурагчид тоглох болсон талаар тус сургуулийн багш, сурагчид УДБЭТ-т  мэдээлэл хийнэ. Утас: 99947878


12:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Оюутны Эрдмийн Чуулган-2015”-ын нэгдсэн чуулган тус сургуулийн хурлын танхимд болно.


12:00 цагт “Зүрхний Улаанбаатар” залуучуудын өдөрлөг Тусгаар Тогтнолын Ордны өмнөх талбайд зохион байгуулагдах бөгөөд Street Basketball 3 эсрэг 3 тэмцээн зохион байгуулагдана. Утас:91636060


12:00 цагт МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн Газар, “Бизнес Контакт” компанитай хамтран 2015 оны 4-р сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд хэвлэлийн бага хурал зарлалаа. хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …