Хууль бус томилгооны асуудлаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран хяналт шалгалтаар ажиллаж эхэллээ

1793_610_350Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яаманд холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус томилгооны асуудлаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Уг Санамж бичигт Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль бус томилгоотой холбоотой асуудлаар хяналт шалгалтыг хамтран явуулахаар заасан билээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …