ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.20/

0- aaaalogo_shine2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1478 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Шувууны томуу, H5N6, H5N1 вируст халдвар: 

Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1, Хонг-Конгод шувууны томуугийн H5N6 вируст халдварын үүсгэгчийг Peregrin falcon:Falco peregrinus (Falconidae) шувуунаас илрүүлсэн байна. Тухайн газруудад хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704 хүн (41.4%) нас барсан байна. 4 дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Үл мэдэгдэх өвчин, Нигер улсад:

Нигери улсын Ондо хотод 14 хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, хараа муудах шинж тэмдэг илэрдэг ба тус улсын ОУ-ын Эрүүл мэндийн их сургуулиас тандалт, эмчилгээний баг ажиллаж, Шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.

Эх сурвалж: promed.mail.org

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …