Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  СТӨ буюу ШУА-ын байрны 3 давхарт болно. Утас: 11-455028, 458305 99881895

10:00 цагт МҮЭ-ийн 4 давхрын зааланд 1995 онд ажил хаялтад оролцож байсан багш нарын уулзалт болно. Утас: 99030510

10:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг угтсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Утас: 99767480

10:30 цагт “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа БСШУЯ-нд болно. Санамж бичигт Монголын талаас БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хятадын талаас БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурна. Утас: 98119897

11:00 цагт ой хээрийн түймэрт нэрвэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд руу тусламжийн цувааг яаралтай хөдөлгөх болсон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МАХН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон нарийн бичгийн дарга нар оролцоно. Хурал МАХН-ын төв байранд болно. Утас 88114998

11:00 цагт МАН-ын Шинэчлэлийн хороо Тусгаар тогтнолын ордны 1 давхар, Залуучууд хөгжлийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хурлаар 1. Шинэчлэлийн хорооны бага хурлын тухай мэдээлэл 2. Нийгмийг тэнцвэржүүлэгч 9 зарчимыг танилцуулна 3. Монголд хүнд амьдрах итгэл найдвар үлдсэн эсэх асуудлаар сэтгүүлчидэд хандан хэвлэлийн хурал хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урья. Утас: 99110776

12:00 цагт Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран шалгаруулсан “Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөн шалгаруулах арга хэмжээний шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно. Утас: 70109090, 99020785, 99077127

12:00 цагт МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн Газар, “Бизнес Контакт” компанитай хамтран 2015 оны дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 70109090, 99020785

14:00 цагт “Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлнэ” уриатай Европын холбооны стандартын өдөрлөг МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд болно. Уг арга хэмжээг “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж байна. Утас: 99006864

14:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг угтсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сургалт Шангри-ла II Улаанбаатар хотел” ХХК-ийн барилгын талбайд болно. Утас: 99767480

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …