Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ, үнэнд гүйцэгдсэн

davaassssУИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишvvн Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун нар ээлжит мэдээллээ хийв. Харин Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байгаа С.Ганбаатар гишvvн Улаанбаатарт хvрэлцэн ирээгvй байгаа тул байсангvй. Оюутолгойн гэрээг анхнаас нь тууштай эсэргvvцсээр өнөөдрийг хvрсэн бие даагчид энэ удаа аргагvй л ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишvvн С.Баярцогтыг хэлэх vггvй болгосон ноцтой vгс унагасан юм. Ялангуяа Оюутолгойгоос олж байгаа нийт ашгийн зургаан хувь нь зөвхөн удирдлагын зардал буюу Рио Тинтогийн хэдхэн дарга нарын цалин, шагнал урамшуулалд зарцуулагдаж байхад өөрийнхөө энэ их баялгаас Монгол Улс ердөө л тав хvрэхгvй хувийн татвар, хураамж авч байгаа нь vнэхээр туйлын хорлонтой. Монголчуудыг гурван vеэр нь тэжээх энэ их баялгаа Рио Тинтод сул хаяж өгч, асар их алдагдалтай гэрээ байгуулсан хамгийн энгийн дээрх жишээг дурдахдаа Ц.Даваасvрэн гишvvн дуугаа өндөрсгөж байсан. Vнэхээр дуугаа өндөрсгөх байтугай хор хохирол Оюутолгойгоос өдөр болгон урагшаа урссаар байхад УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгойн далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдэж байгаа” гэж ярьж байгааг юу гэж ойлговол зохилтой.
Мэдээллийн дараа УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.

-Таны хувьд УИХ-ын Төсвийн байнгын хороог толгойлж явсан, Оюутолгойн гэрээг анхнаас нь мэдэх хvний нэг. Оюутолгойн талаарх тоо баримт, мэдээлэлд итгэхэд хэцvv болоод байна. Танд бодитой мэдээлэл байна уу?

-Миний хэлэх дараах тоо баримт бол Сангийн яаманд Татварын ерөнхий газраас гаргаж өгсөн мэдээлэл учир бодитой тоо юм. Эхлээд Оюутолгойн 2014 оны гvйцэтгэлийн талаар хэдэн тоо баримт хэлье. Оюутолгой бол Монголын ард тvмний амьдралд мэдрэгдэхvйц нөлөөлөх, нэг ёсондоо дэлхийн хэмжээний том төсөл шvv дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байна. Vvнээс цэвэр зэс нь 189 мянган тонн. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж vнэ 6500 ам.доллар байсан. Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 880 сая ам.доллар болж байна. Нийлээд хоёр тэрбум ам.доллар. Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ гэж бас тооцъё. Ингэвэл 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Vvнээс татварт тооцсон дvн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойнхон удирдлагын зардалдаа vvнээс их мөнгө авдаг юм билээ.

-Оюутолгойн удирдлагын зардал гэж нөгөө зургаан хувийг хэлээд байна уу?

-Тийм. Рио Тинтогоос Оюутолгойн удирдлагын багт томилогдсон хэдхэн хvний цалин, шагнал, нааш цааш сvлжихдээ гаргасан нийт зардлыг л удирдлагын менежментийн зардал гэж тооцоод байгаа юм. Тэр зардалд Оюутолгойн нийт ашгийн зургаан хувь буюу Монгол Улс Оюутолгойгоос татвар, хураамж хэлбэрээр авч байгаа мөнгөнөөс илvv ихийг хэдхэн ноёд хуваагаад авч байгааг хэлээд байна. Тэд нар зургаан хувийг хувааж авдаг бол Монгол Улс тавхан хувийн татвар, хураамж авч байгаа. Энэ их баялгийнхаа 40-50 хувь биш бvр дөнгөж тавхан хувийг алдаг, оног олж авч байгаа нь дэндvv дээрмийн гэрээ болсныг харуулж байна.

-2014 онд Монгол Улс Оюутолгойгоос татвар хураамж хэлбэрээр яг хэдэн төгрөг төвлөрvvлж авсан юм бол?

-Нийт татварт тооцсон дvн нь 300 тэрбум төгрөг юм билээ. 300 тэрбум төгрөгийг ам.долларт шилжvvлвэл 166 сая ам.доллар болно. Энэ нь Оюутолгойн нийт борлуулалтаас олсон хоёр тэрбум ам.долларын дөнгөж 8.3 хувь нь болж байна. Энэ бол нийт татварт тооцож байгаа хувь нь шvv. Гэтэл 166 сая ам.долларынхаа 50 хувийг Рио Тинто өрөндөө буцаагаад авчихаж байна. Энэ нь яагаав нөгөө урьдчилгаа зээлний, мөн Монголын Засгийн газрын эзэмшдэг гээд байгаа 34 хувийнх нь өр зээл гэж байгаа юм. Ингээд Монголд хоёр тэрбум ам.доллараас тавхан хувь нь ч орж ирэхгvй байгаа.

-Тэгвэл 2015 онд энэ байдал дахиад л давтагдаад явах нь ээ дээ?

-С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна. Оюутолгойгоос энэ 2015 онд 800 мянган тонн зэс олборлохоос 200 мянган тонн нь цэвэр зэс байх юм билээ. Алт нь мөн л 19 орчим тонн байна гэсэн таамаглал байгаа. Vvнээс мөн л дээрх хэмжээний мөнгө олох бол нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л Монголд vлдээнэ. Энэ хэдхэн тооноос харахад л Оюутолгой Монголчуудад ямар ч ашиггvй байна. Ашгаа нэмэгдvvл гэж бид байнга ярьж, шаардаж байна. Vvнийг харилцан ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой. Одоогийнх шиг 34 хувийг нь Монголын тал хариуцана гэвэл бид өр, зээлээ төлсөөр байтал 2030 он хvртэл ногдол ашиг гэж авахгvй. Энэ хэвээрээ яваад байвал Монголын говьд булаатай байгаа энэ их баялгийг далайн цаана байгаа хөрөнгө оруулагч нэртэй тонуулчид цөлмөөд дуусгана.

-Саяхан УИХ-ын дарга З.Энхболдыг байлцуулан “Эрдэнэт vйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК-ууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын vсэг зурлаа. “Эрдэнэт” vйлдвэр өнөөдөр 100 мянган хvнтэй хотыг авч яваа бол Оюутолгой яваандаа 15 мянган хvнтэй тосгон байгуулах vvрэг хvлээж байх шиг байна. Энэ талаар танд юу бодогдож байна?

-Тэр санамж бичгийн талаар мэдээлэл аваагvй байна. Зvгээр Оюутолгойгоос хоёр дахин бага баялагтай Эрдэнэт vйлдвэр өнөөдөр 100 мянган хvнтэй хотын бvх асуудлыг шийдээд, улсын татварт Оюутолгойгоос их мөнгө төлөөд явж байгаа нь л маргашгvй vнэн. Эрдэнэт vйлдвэр өнгөрсөн онд 515 мянган тонн зэс vйлдвэрлэсэн. Энэ нь Оюутолгойн зэсний олборлолтын 63 хувьтай л тэнцэж байгаа юм. Нөгөөтэйгvvр Эрдэнэтийн зэс алтгvй. Гэтэл Эрдэнэт өнгөрсөн онд 432 тэрбум төгрөгийг Монголын эдийн засагт нийлvvлсэн. Ирэх жил 590 мянган тонн зэс экспортлоод эдийн засагт 448 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй байгаа. Товчхондоо Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагт хийж байна. С.Баярцогт нар Оюутолгойг дагаж vйлдвэрлэл хөгжиж, хvмvvс гутал, хувцас зэргийг худалдан авч байна гэдэг. Тэгвэл “Эрдэнэт” 100 мянган хvнтэй хотыг чирч явж байхад Оюутолгой өнөөдөр 10 мянган хvнтэй сумыг авч явж чадахгvй байгаа. Өнөөдөр Рио Тинтогийн хэдхэн ноёд нь сэндвичин байшинд шигдчихээд Монгол ажилчдыг гэр баазад л шавааралдуулаад байгаа. Тэд ерөөсөө ингэж байгаад л Оюутолгойн бvх баялгийг ухаж, сэндийлж аваад Монголын говийг vхмэл, ангамал нvх болгоод арилж өгөх төлөвлөгөөтэй гэдэг нь өнөөдрийнх нь vйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Монголчууд бид баялгийн эзэд мөртлөө Оюутолгойгоос хусам нь л ногдож, өрөм, сvv нь гадагшаа урсаж, гадныхныг л хагартал баяжуулж байгаа нь нууц биш.

-Ерөнхий сайд “Хоёр толгойгоо хөдөлгөж байж Монгол Улс урагшилна” гэснээр удахгvй Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх гэж байна. УИХ-ын дарга “Оюутолгойн далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдэж байгаа” гэсэн. Та тэдний дээрх мэдэгдлийг юу гэж дvгнэж байна?

-Оюутолгойн хоёр дахь санхvvжилтын асуудал өнөөдөр хамгийн их анхаарал татаж байна. Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл Оюутолгой чинь явж байгаа төсөл шvv дээ. Хамгийн гол нь бидний хvлээсэн, тэдний яриад байсан vр дvн гарахгvй байгаад асуудал байгаа юм. УИХ-ын Төсвийн байнгын хороог ахалж байсан хvний хувьд одоо бол Оюутолгойн гэрээ, С.Баярцогт хоёр амьдралын vнэнд гvйцэгдсэн гэдгийг л харж байна. Тухайн vед vр дvн гараагvй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлсээр байсан ч хэн нь ч тоож сонсоогvй. Хэдийгээр энэ том төсөл, цаашаа явах ёстой, өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах ёстой байсан боловч харамсалтай нь, тийм vр дvн гарсангvй. Бидэнд ямар ч ашиггvй, туйлын хохиролтой гэрээ болсон.

-Сvvлийн vед vvсээд байгаа нөхцөл байдалд дvгнэлт хийвэл “Тавантолгойг шулуухан “Энержи ресурс”-д өгчихье. Тэд нар л учрыг нь олоод цааш нь аваад яваг” гэсэн байр суурьтай улстөрчид нэмэгдэж байх шиг. Энэ талаар УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Тавантолгойг ямар ч ашиггvй ажиллаад байгаа юм шиг, энэ нэг лайг “Энержи ресурс”-д нvдэн балай, чихэн дvлий өгчихөөд азаа vзье ч гэх юм уу, улайм цайм “Энержи ресурс”-ыг лоббидож байгаа улстөрчдын дуу хоолой чангарч байгаа нь vнэн. Гэтэл vнэн хэрэг дээрээ Тавантолгой дампуурах хэмжээнд, ямар ч vр ашиггvй, алдагдалтай ажиллаад байгаа юм байхгvй. Өнгөрсөн 2014 онд л гэхэд 5.8 сая тонн нvvрс урагш нь гаргасан. Энэ нь Монгол Улсаас БНХАУ-руу экспортлосон 14 сая тонн нvvрсний 40 хувь нь шvv дээ. Тавантолгойн нvvрсний экспортоос 200 гаруй сая ам. доллар улсын төсөвт төвлөрсөн. Vvнээс гадна “Чалко”-гоос зээлсэн өрийг төлөөд л яваа хэрнээ 30 тэрбумын ашигтай ажилласан газар шvv дээ, Тавантолгой чинь. Магадгvй сурсан зангаараа “Ашиггvй, алдагдалтай ажилладаг” гэж тал талаас нь дайрч байгаад “Энержи ресурс”-д найр тавиад өгөх дайралт эхэлсэн байхыг vгvйсгэхгvй.

УИХ дахь бие даагчдын зөвлөл “Эрдэнэс Тавантолгой”-г хэвээр нь ажиллуулж, ард иргэдийн 51 хувийг өнөөдрийн бvтцээр нь цааш явуулах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Харин борлуулалтын гэрээг нь “Шинхуа Энержи” ч юмуу, “Сумитомо”-д хариуцуулаад явж болох юм гэж дvгнэж байгаа. Тавантолгойд Монголын ард тvмний эзэмшиж байгаа 51 хувийг ямар ч тохиолдолд, юугаар ч сольж, зарж vрж болохгvй гэдэг дээрээ бид хойшид ч хатуу зогсоно. Нөгөөтэйгvvр иргэдийн 51 хувь байгаа гэсэн ч өнөөдөр зөвхөн лиценз эзэмшиж байгаа нь нөгөө 51 хувь маань мөнгөн vнэлгээгээрээ “0” болчихоод байгаа юм. Тэгэхээр vнэлгээ нь байхын тулд заавал баялгийнхаа эзэн нь байх ёстой.

-Хэдийгээр бие даагчид байнга ярьж, шvvмжилсээр байгаа ч Оюутолгойн гэрээг сайжруулах ямар ч боломжгvй болчихсон юм бишvv. УИХ-ын дарга “Далд уурхайн асуудал vндсэндээ шийдэгдсэн” гэж байгаа нь хоёр дахь шатны хэлэлцээрт тун удахгvй гарын vсэг зурахад бэлэн болсныг нотлосон хэрэг гэж ойлгогдож байна?

-Тийм байж яагаад ч таарахгvй. Эхний гэрээгээ сайжруулж, Монголын ард тvмэнд жаахан ч гэсэн хаялгатай болгож байж, хоёр дахь шатны санхvvжилтийг ярих ёстой. Жишээлбэл өнгөрсөн онд 3.6 их наядын борлуулалт хийчихсэн хэрнээ Монголд 300-хан тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилснаас талыг нь Засгийн газрын 34 хувийн өр зээлд суутгаад авчихсан. Хоёр тэрбум ам. долларын борлуулалт хийчихээд 166-хан сая ам. доллар Монголын талд татвар хэлбэрээр өгч байгаа нь vнэхээр биднийг муухай доромжилж байгаа хэрэг шvv.
С.Баярцогт УИХ-ын чуулган дээр “Оюутолгойн татварыг бууруулаагvй, тогтворжуулсан” гэж нэг удаа ярьсан. Найман төрлийн татварыг тогтворжуулсан юм билээ. Гэтэл vнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээ батлагдахаас хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмалын хууль, Аж ахуйн нэгжийн татварын хуулиудад өөрчлөлт оруулаад Рио Тинтод туйлын ашигтай болгочихсон юм шvv дээ. Жишээлбэл Оюутолгойн гэрээ батлагдахаас 41-хэн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж, Рио Тинтод өнөөдрийн ихээхэн давуу байдлыг олгочихоод өөрсдөө хоосон сууцгааж байна.

Эх сурвалж:

Эх сурвалж: www.morningnews.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …