3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэв

47f9835634efa2471dfe9982585af9097a1c3d34Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 34 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 3 хэрэг үүсгэж, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …