Прокуроруудын ажлыг дүгнэн, шагнаж урамшуулжээ

543edb31fdbbe39esmall113Төв аймгийн прокурорын газар 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ, тайландаа дүгнэлт хийж, цаашид анхаарч ажиллах асуудлуудаа тодорхойлж 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж, уг асуудлуудыг шийдвэрлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал:

Аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сайжруулах, хяналтын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх талаар авах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээний чиглэл, баталж, “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудаас  ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх талаар дагаж мөрдөх журам”-ыг батлан гаргаж хэрэгжүүлэн ажилласан байна.

Тус аймгийн прокурорын газар дээрхи хамтарсан тушаал, журмын хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын мэдээг үндэслэн нийт прокуроруудын хяналтын ажлын чанар үр дүн, хяналт тавьсан хэргийн шийдвэрлэлт, эрх зүйн баримт бичгийн боловсруулалт, байцаан шийтгэх ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцсон оролцоо зэргийг харгалзан прокуроруудын ажлыг үнэлж дүгнэхэд Аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор М.Гансувд ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа хошуучилсан тул Аймгийн прокурорын тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …