Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд нийгмийн салбарын эрдэмтэн, судлаач, багш, хүүхдийн байгууллагын ажилтны дунд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал Монголын хүүхдийн ордон-ы “Б” танхимд эхэлнэ. Утас: 91000017, 99045119


09:00 цагт Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 106 тоотод болно.


09:00 цагт сувилал, цэцэрлэг, яслийн 10-р цогцолборийн хөгжлийн бэрхшээлтэй саажилттай хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог “БИД ЧАДНА” тэмцээн 33-р сургуулийн спорт зааланд болно.  Утас: 99901575, 99008935


09:00 цагт “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн” Монголика цогцолборт эхэлнэ. Утас 99070054


09:00 цагт Стратегийн Судалгааны хүрээлэнд “ОХУ ба БНХАУ-2014” сэдэвт хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний хурал болно. Үүнд Үндэсний тагнуулын Академи, ШУА-ийн ОУСХ, ГХЯ, МУИС-ОУХНУС, ЗХЖШ, БХЭШХ, Стратеги судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаачид оролцоно.


10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлах тухай, Цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


10:00 цагт “Биеийн тамир, спортод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт Биеийн тамир, спортын хөгжлийн төвд болно. Сургалтанд нийслэл хотын бүх тусгай сургуулийн багш, эмч болон Монголын Паралимпийн хороо, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төв, Монголын Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо болон бусад ХБИ холбоодууд оролцоно.


10:00 цагт Дэлхийн шилдэг 100 сургуульд тэтгэлэгээр суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын талаар БСШУЯ-аас мэдээлэл хийнэ. /БСШУЯ-ны 401 тоотод болно/ Энэ жил 35 оюутан дэлхийн шилдэг сургуульд суралцахаар сонгогдоод байна. Утас: 98119897


11:00 цагт гадаад орнуудад сурч байгаа монголын оюутан залуучуудын холбооноос “Англи хэлтэй дотуур байр” үндэсний аяныг эхлүүлж байгаа, энэ аяны хүрээнд дотуур байраар үнэ төлбөргүй хангахаар болсон болон “Сурсан мэдсэнээ таньтай хуваалцая” сэдэвт лэкцийг ЕБС-ийн сурагчид, болон оюутнуудад, мөн хөдөө орон нутгийн сурагчдад танилцуулах томоохон аяныг эхлүүлэх болсон зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” Мэдээлийн төвд болно. Утас 88024500


12:00 цагт “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг гаргах болсонтой холбогдуулан МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэхүү хурал нь Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах Өдрийг угтан болж байгаагаараа бас онцлогтой юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр хамтран ажиллах байгууллагууд Харилцан Ойлголцолын Санамж Бичигт гарын үсэг зурах бөгөөд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна. Утас: 99884513


12:00 цагт “Монос” группийн буруутай үйл ажиллагааны улмаас хордсон 16 хүүхдийн эцэг, эхчүүдтэй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд уулзана.


14:00 цагт БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн “Цагаан толгой”-н үсэглэлийн баярыг тохиолдуулан эдгээр хүүхдүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гарын бэлэг гардуулах болон МХАҮТ-тай танилцуулах уулзалт зохион байгуулна. Уулзалт МҮХАҮТанхимын 2 давхарын ресторанд болно. Утас: 70109090, 9902078


14:00 цагт Усны төв лабораторид Улаанбаатар хотын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Ус сувгийн удирдах газраас мэдээлэл хийнэ. Утас 99121618


15:00 цагт Оросын соёл, шинжлэх төвд /хуучнаар ДСНК/ Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 94444013, 96663355


15:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Академич Т.Намжимын “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төсөл” сэдэвт лекц Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно. Утас: 99045949, 99092150

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …