Увс аймгийн улсын цэцэрлэг солонгос багш нарыг урьжээ

ff5708e1df85e89fbigУлаангомд үйл ажиллагаа явуулдаг Улсын цэцэрлэгүүд Монгол хэлээ ч гүйцэт сураагүй балчир үрсэд маань Солонгос багш нарыг бүр багаар нь урьж авч ирж хичээл заалгах хүсэлтийг Койка хэмээх байгууллага руу явуулсан байх юм.

Монгол багш нарын ур чадвар, заах арга барил хоцрогдсон уу? эс бөгөөс бүр дээрээс яамнаас Солонгосжуулах бодлого яваад байна уу? Ороод уншаарай. Албан бичгүүд нь нэг загвараар, зохион байгуулалттайгаар бичигдсэн нь анзаарагдана.
Миний, таны хүүхэд Монгол хэлээ ч гүйцэд сураагүй байж Ханбуг өмсөж, Солонгос дуу дуулж, бүжиглэхийг та хүлээн зөвшөөрөх үү?

Энэ бүхнийг бодлогоор удирдан зохицуулах үүрэгтэй БСШУЯ-ны  Стратеги бодлого төлөвлөлтийн газар   хэрхэн ажиллаж байна вэ? Эсвэл тэндээс “бодлогоор” дэмжиж байгаа хэрэг үү.  Хэрвээ Солонгос багш нар Увс аймагт  ирж хичээл заахдаа хүрвэл энэ бүхэн хууль зөрчиж байгаа үйлдэл гэдгийг ойлгож ухаарах хүн байна уу.11139418_861261573947575_2087744858504866647_n

Харин үүнийг Увс аймгийн Боловсролын газар алга ташин, хөхүүлэн дэмжиж, араас нь хүчтэй түлхэж өгсөн байх юм.

А.Тамир

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …