Улаанбурхнаар өвдсөн 14 хүн эрчимт эмчилгээнд байна

3ee12a13268fcdff98d9cae8b0fd96a7_LУлаанбурхан өвчнөөр өвдсөн нийт 307 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмчлүүлэн эмнэлгээс гарчээ. Харин 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 307 хүн буюу 15 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Санал болгох мэдээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг …