Б.Навчаа: Хошин урлагт амжилт олохгүйгээ мэдрээд байгаа

1rpi6ud78q7oqkqojkq52sk61i“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Б.Навчаатай уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

-“Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” тоглолт өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой вэ?

-Онцлогийн хувьд маш олон юм бий. Аливаа хошин шогийн хамтлагууд тоглолт бүр дээрээр өөрийн онцлогоо гаргаж ирдэг байх. Энэ удаагийн тоглолтонд маань циркийн олон сонирхолтой үзүүлбэрүүд багтаж байгаа. “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” шоу тоглолтод маань “Мөрөөдлийн театр”-ын баг бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байна. Ааяа эгч маань л оролцож амжаагүй.

Түүнчлэн, сүүлийн үеийн хошин шоу тоглолт маань тусгай найруулагчтай ажиллаж байгаа. Миний хувьд 10 гаруй жилийн өмнө Б.Батзаяа ахынхаа үед нэг хэсэг хошин шоу тоглолтод оролцож байна. Тэр үед хошин шогийн хамтлагуудад найруулагч гэж байсангүй.

-Сүүлийн үед улс орны эдийн засаг хүндхэн байх шиг байна. Энэ асуудал уран бүтээлч танд нөлөөлж байна уу?

-Нөлөөлөлгүй яахав. Уран бүтээлч бид чинь ард түмний нэг хэсэг шүү дээ. Зарим хүмүүс жүжигчин хүнийг алдаж болохгүй гэж ойлгоод байдаг. Магадгүй олны танил гэдэг утгаар нь ингэж ойлгоод байгаа бололтой.

Манайд бол од гэсэн ойлголт байхгүй. Өөрийгөө од гэж бодож яваа хүн бол буруу бодож байна. За яахав, хэдхэн хүний хүрээлэлд танигдаж яваа гэсэн ойлголт байж болох юм. Хүн бүр өөр орчинд өссөн юм чинь өөр өөр хүмүүжилтэй байх нь ойлгомжтой. Тэр хүн заавал бүх хүнд таалагдах албагүй.

Санхүүгийн хямрал уран бүтээлч бидэнд маш их нөлөөлж байна. Урьд рекламын санал энд тэндээс маш их ирж, заримыг нь буцаадаг байсан.  Харин одоо эсрэгээрээ бид нар рекламыг гуйх маягын юм болж байх шиг байна.

Чухам ямар хүмүүст эдийн засгийн хямрал нөлөөлөхгүй байгааг ард түмэн мэдэж байгаа байх.

-Та 10 гаруй жилийн өмнө хошин урлагт тоглож байгаад завсарлаж, хэдэн сарын өмнөөс “Мөрөөдлийн театр”-т эргэн ирлээ гэж ярьлаа.  Өнгөрсөн хугацаанд хошин урлагийн хамтлагуудын чансаа, ур чадвар хэр өөрчлөгдсөн байна?

3v19e6j56dtrgd5mv13gr0auj0

-Би сургуулиа төгсөөд Б.Батзаяа ахтай хамт тоглолт хийдэг байсан л даа. Тэр үед их задгай, чөлөөтэй тоглолт үзүүлдэг байв. Тэрийг ч үзэгчид маань их сайхан хүлээж авдаг байлаа. Тэр үед “За, би хошин урлагаар тоглох ирээдүйтэй” гэж өөрийгөө тоодог байсан юм.

Түүнээс хойш нэг хэсэг хошин урлагаас завсарлага аваад  хувийн амьдрал, кино уран бүтээлээ хийлээ. Эргээд хошин урлагтаа ирэхэд бага зэрэг айдас төрж байсан. Одоо ч тэр айдас хэвээрээ байгаа.

Яагаад ч юм, хошин урлагийн тоглолтод өмнөх шигээ чөлөөтэй байя гэхээр болж өгөхгүй, бие баригдалтай л байгаад байгаа. Харин инээдмийн жүжиг бол өөр. Тэр чинь тусгай зохиол, найруулагтай.

Ер нь бол хошин урлагт амжилт олохгүй юм байна гэдгээ мэдрээд байгаа.

-Тэгэхээр хошин урлагт дахин тоглохгүй гэсэн үг үү?

31k5c64vkhnt9lub8jcbbfl8ov

-Би өөрийгөө хөгжүүлэх, задрах ёстой гэдгээ ойлгоод байгаа. Харин найруулагчид маань чи бол жинхэнэ хошин шогын хүн шүү дээ гэдэг. Тэр дундаа ярианы хошин шогыг илүү хөгжүүлж чадна гэж хэлдэг.

-Үзэгчдийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж хошин урлагын мастерууд ярьдаг. Танд ямар санагддаг вэ?

-Тийм шүү. За энэ ч явахгүй дээ гэсэн юм дээр учиргүй инээнэ, харин энэ нь ч “алаад” өгнө дөө гэсэн юм дээр огт инээдэггүй. Одоогоос 10 жилийн өмнөх үзэгч, одоогийн үзэгчдийн сэтгэлзүй хоёр огт өөр болсон байна.

Тухайлбал, Б.Батзаяа ахтай тоглолт хийдэг байхад хүмүүс хараад л их инээдэг байж. Харин одоо бол инээлгэх гэж их “сэтгэх” хэрэгтэй болсон байна. Эндээс дүгнэхэд үзэгчид маань их муу санаатай болжээ. Хэр барагийн юманд инээдэггүй.

-Магадгүй сошиал медиа их нөлөөлж байгаа байх.  Тийм үү?

– Яг үнэн. Хүмүүсийн “нүд тайлалт” их байна. Одоо хүмүүс дуртай зүйлээ youtube, facebook, twitter-ээс олоод үздэг болсон. Бас юм л бол “ухаалга” утсаа шагайгаад амьд харилцаагүй болсон байна. Тийм ч учраас энэ удаагийн тоглолтдоо энэ санааг оруулж тоглож байгаа.

-Инээдийн цаана эмгэнэл байдаг гэдэг үгийг хэрэгжүүлжээ?

-Тийм. Бид нар нийгэмд байгаа асуудлыг аль болох инээдтэй хийх гээд байгаа боловч цаад санаа нь үнэхээр эмгэнэлтэй байгааг тоглолтыг үзсэн үзэгчид маань олж харсан байх.

Өнөөдөр бидэнд Оюутолгой, Тавантолгой хэрэгтэй гээд алт, нүүрсээ ухаад байдаг. Үнэндээ үр хүүхэддээ юу үлдээх гэж байгаа юм бэ. Энэ уул уурхайн компаниудын цаана ихэнхдээ Хятад хүмүүс байдаг. Хүний хүн хэзээ ч бидний газар нутгийг хайрлахгүй. Үүнийг их ухаарах хэрэгтэй.

Адгийн наад зах нь айл өрх бүр усны хэмнэлт хийж, хэвшсэн байх хэрэгтэй шүү дээ. Наад зах нь шүдээ угаахдаа зүгээр л крантны усаа гоожуулаад зогсдог хүн олон байна.

Үргэлжлэлийг эндээс… http://www.shuud.mn/content/read/451119.htm

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …