Монгол генералуудын өдрийн эргэн тойронд

11174506_400574146815830_7231216269263735136_oМонгол Улсад генерал цол бий болсны 71- жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, “Монгол генералуудын өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015-04.24 нд амжилттай болж өндөрлөв.
Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Иргэний нисэхийн Ерөнхий газраас төрөн гарсан үе үеийн генерал цолтон, гадаад дотоодын хүндэт зочид Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Ёслолын үйл ажиллагаа Чингисийн талбайд цагдаагийн байгууллагын туг залж, ЦЕГ-ын газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис хүндэт харуулын бүрэлдэхүүнтэй мэндчилж, генералуудад хандан үг хэлж, тэдний хамт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхлэсэн юм.
Дараа нь төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, Генерал цолтой эрхмүүдийг Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Чингис хааны талбайгаас “Цагдаа” цогцолборт очиж, Монгол цэргийн музей, Хилийн цэргийн музей, Цагдаагийн музей болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг техникийн үзэсгэлэнг үзэж, бие хамгаалах урлаг, өсвөрийн цагдаа хүүхдүүдийн тоглолт, албаны нохойн үзүүлбэр зэргийг үзүүллээ.
Энэ жилийн Монгол генералуудын өдрийг Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулж, дараа жил Онцгой байдлын Ерөнхий газраас хариуцахаар болсноо албан ёсоор зарлалаа. Дэлхий дахинаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн дээд цолтон ГЕНЕРАЛУУДДАА эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе

11182678_400572190149359_1823850229941798920_o 11162071_400575263482385_2907457733189681181_o 11182558_400574576815787_8848634376565653993_o 11000542_400575863482325_6866779663832526421_o 11169619_400575663482345_5532295245309820166_o 11194621_400576323482279_3140019323499947470_o 11174389_400576156815629_5578441733749941829_o

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …