ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ 8 САРААС ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртлэх газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар ирэх сарын нэгнээс зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон бүс, ойн сав усны сав бүхий газарт зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд  газрыг нь өмчлүүлэхгүй юм байна.  

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …