Буриадын клиник эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

8454Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй удирдах ажилтнууд Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа.

Тус эмнэлэг нь 91 жилийн хөгжилтэй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг судлал, гастроэнтерологийн есөн төвтөй аж.

2015 онд Клиникийн эмнэлгийг шинээр байгуулж, орчин үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, тархины судасны мэс засал, судасны хавдарын эмболизаци, зүрхний олдмол, төрөлхийн гажиг, хавдар гэмтлийн мэс ажилбарууд, артер венийн судасны сэргээн засах хагалгаа, бөөр, нойр булчирхай, цээжний хөндийн мэс засал зэргийг амжилттай хийж эхлээд байна.

Туршлага судлах аялалын хүрээнд Буриад улсын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевников, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд нарыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах чиглэлээр ярилцсан байна.

Мөн энэ үеэр тус Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар эмч, мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, эмчилгээ оношлогооны шинэ арга технологоос харилцан суралцах, өвчтөн үйлчлүүлэгчдийг илгээж, тусламж үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан.

Энэхүү гэрээний дагуу ирэх сард Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нарын эхний багийнхан Дархан-Уул аймагт ирж, хүн амд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болсон нь эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломжийг бүрдүүлээд байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …