ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас шүүгчийн цалингийн асуудалтай холбогдуулан дараах зүйлийг тодруулсан юм.
-Шүүгчдийн цалин дунджаар хэд байдаг вэ?
-Шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдэж явсан. УИХ-аас ч дэмжлэг үзүүлж 15 тэрбум төгрөгийг нэмж баталсан. Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн асуудлаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. Нийтдээ 4-8 сая төгрөг сард авч байна гэх ташаа мэдээлэл байна.
Өнөөдөр шүүгчдийн цалин 2.7-3.3 саяын хооронд байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалинтай байгаа бол Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөгийн цалин авч байна. Үүнээсээ нийгмийн даатгал, татвараа төлдөг.
-Улсын хэмжээнд хэчнээн шүүгч ажиллаж байна вэ?
-470 шүүгч ажиллаж байна.Бүх шүүх хуралдааны танхим камержуулсан. Ямар ч шүүх хурлын бичлэгийг үзэх эрх нь иргэдэд нээлттэй. Дээр нь шүүх хуралдааны явцад шүүгч хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг харж болно.
-Бүх танхимыг камержуулахад хэчнээн төгрөг зарцуулсан юм бол?
-Энэ жил 105 сая төгрөг төсөвлөсөн.
-Энэ мөнгө шүүгчдийн амжиргаанд хүрч байгаа юу, өөр нэмэгдэл авах уу?
-Хуулиараа шүүгч ажилласан жилийнхээ нэмэгдлийг авах боломжтой. Таван жилээс дээш жил ажилласан шүүгч жил тутамд хоёр хувийн нэмэгдлээ авч байгаа. Түүнээс биш өөр ямар нэгэн нэмэгдэл авахгүй. Хуулиараа хаачихсан.