Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат БНХАУ-д айлчиллаа

2015.01.16.4Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй цэргийн төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч анх удаа БНХАУ-д айлчилж байгаагаараа онцлог болж байна.

Айчлалын эхний өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбатыг БНХАУ-ын БХЯ-ны байранд ХАЧА-ийн хуурай замын цэргийн хүндэт харуул жагсч хүндэтгэн хүлээж авч, түүний дараагаар ХАЧА-ийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуанжуньтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал солилцож, цэргийн хамтарсан дадлага сургууль явуулах, энхийг сахиулах, цэргийн олон талт үүрэг гүйцэтгэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход санал нэгтэй байгаагаа харилцан илэрхийлэв.

Түүнчлэн энэ сарын 21-нд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Цэргийн Төв Зөвлөлийн гишүүн, хурандаа генерал Чан Ванцюаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд хоёр талын батлан хамгаалах салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцсон байна. Айлчлалын хүрээнд бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид  Наньжингийн цэргийн тойрог, батлан хамгаалах аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …