Наадмын нээлтийн тасалбар 16-24 мянган төгрөг

p17u4gbo5jrm1oo51d7f1p391ptj1 Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна.
Наадмын нээлт үзэх тасалбарын хувьд  урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамраач 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр худалдаалах юм. Наадмын тасалбарыг 7 сарын 6-наас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ. 

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …