Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандсан байна. Тэрээр тус байгууллагын нэр дээр гаргасан өргөдөлдөө : “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан”
nulzii@ymail.com: мэтээр бичин хүнд гэмт хэрэгт буруутгасан элдэв мэдээлэл зарим сонин болон сайтууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр сүүлийн үед олноор нийтлэгдлээ.
Иймд намайг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй эдгээр үйлдэлтэй холбоотой эсэхийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсъе” гэжээ.
эх сурвалж: zone.mn