Зочид буудлуудад төсөвлөсөн 197 тэрбум салхинд хийсэх бий дээ

DSC_0125-640x4262016 онд Монголчууд бидний хувьд хоёр том үйл явдал давхацсан онцлог жил болох нь тодорхой боллоо. Нэг нь УИХ-ын ээлжит сонгууль бол нөгөө нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Монгол улсад зохион байгуулагдах уудзалт юм. УИХ-ын сонгуулийн хувьд болдгоороо болох бол харин АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хувьд бидэнд бодох, төлөвлөх, бэлдэх зүйл  олоон.

Юуны өмнө “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг бид санах нь зүйтэй болов уу. Дэлхийн хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч, VIP түвшний  том арга хэмжээг зохион байгуулах боломж чадвар улс оронд маань бий юу? Нэгэнт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  АСЕМ-ийн дээд хэмжээний чуулгыг Монгол улсад зохион байгуулна гэж “амласан” амлалтыг хэрэгжүүлэхийн тулд бид жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд “бэлтгэлээ” хангах хэрэгтэй болж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд анхлан 40.0 тэрбум төгрөгийг  уг арга хэмжээний бэлтгэл ажилд зориулахаар төлөвлөж байсан бол эдүгээ энэ тоо хэд дахин өсжээ.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат хэлэхдээ: “Энэ оны эхний улирлын байдлаар нийслэлд 457 аж ахуйн нэгж байгаагаас 286 нь зочид буудлын чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй” гэлээ.

Гэтэл эдгээр зочид буудлын хэд нь гадны  зочид төлөөлөгчдийг “нүүр улайлгалгүй” хүлээн авах боломжтой вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. АСЕМ-ийн чуулганд оролцохоор дэхийн өнцөг булан бүрээс 4000 гаруй зочид төлөөгч ирнэ. Эдгээр зочдыг хүлээн авч байрлуулах асуудал зохион байгуулагчдын хувьд хүндхэн асуудлын нэг болж байгаа гэнэ. Манай зочид буудлуудын хувьд  ихэнх нь олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь  төр засгийнхны санааг зовоож байгаа бололтой. Арга ядахдаа Засгийн газраас Зочид буудлуудад бага хүүтэй зээл олгохоор болж, нийтдээ 197 тэрбум төгрөгийг Зочид буудлуудыг тохижуулахад зарцуулахаар болжээ. Түүнчлэн энэхүү зээл олгох төслийн хүрээнд Зочид буудлын ажилчдыг вакуумжуулсан сургалтад хамруулах, гадаад улс орноос алдар нэртэй тогооч, менежерүүдийг урьж зочид буудлын салбарынханд номын дуу сонсгох ажлуудыг хэрэгжүүлэхээр болж байгаа гэнэ. Мөн Зочид буудлуудад  хамгийн ихдээ 30 тэрбум төгрөгийн зээлийг 9 хүртэлх хувийн хүүтэйгээр 3-5 жилийн хугацаатай олгоно гэж урьдчилан тооцсон  ажээ.

Үүнийг сонсоод өөрийн эрхгүй бид тийм их баян улс бил үү гэж бодоход хүрлээ. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед хэдэн хоног гадныхан ирээд буцахын төлөө 197 тэрбум төгрөг зарцуулах  нь зөв үү. Дээр нь Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат гэдэг хүнд дангаар нь эл  асуудлыг хариуцуулах  хир оновчтой вэ?

Магадгүй жил гаруй хугацааны дараа АСЕМ-ийн чуулган болоход их хэмжээний зардал гаргасан атлаа хийж бүтээсэн зүйлгүй болох бий гэдгээс энэ салбарын хүмүүс эмзэглэж байна.

Ц.Мөнх

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …