Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:30 цагт Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилиийн ойд зориулсан МУГТ,  ОУИМ Д.Эрдэнэбилэгийн нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн 100 буудалт даамны тэмцээн 147 р цэцэрлэг дээр  болно. Утас: 99011704


10:00 цагт Ази тивд анх удаа хуралдаж буй Монгол Улсын Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран зохион байгуулж байгаа “Онлайн эрх чөлөө” эвслийн энэ удаагийн бага хуралд зориулсан бэлэгдэл, вэб хуудас, “Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааны ажлыг танилцуулах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно.


11:00 цагт Монголын волейболын холбооноос Улаанбаатарт ирэх сарын 10-15-нд зохион байгуулах Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээний талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт дөрөвдүгээр сарын 26-нд явагдсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин өөрийн элчин сайдын яамны байранд мэдэгдэл хийнэ. Утас: 345408, 88000675


11:00 цагт Майхантолгойд Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын хамтарсан түймрийн үзүүлэх сургуулилт болно. Утас: 88084630


11:00 цагт “Хөдөө аж ахуйн биржийн байнгын бус гишүүн, хоршооны бараа, түүхий эдийн чанар хариуцсан ажилтанд зориулсан мэргэжлийн сургалт” -ыг ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба, ХААХҮХ-той хамтран ХААХҮХ-ны байрны 4-р давхарт зохион байгуулна.  Утас 99072224, 96034554


11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Тавантолгойн хувьцааны асуудал, Монголын Улсын хөгжлийн шинэ гарцын талаар Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбоо, Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Монгол-999” үндэсний нэгдсэн компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.


11:30 цагт МҮЭ-ийн холбооноос “Монгол ньюс” Мэдээллийн төвд Тэтгэврийн насны хязгаарыг тогтоох тухай, Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, тавдугаар сарын 1-нд МҮЭХ-ноос явуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. Утас: 99027019


12:00 цагт Рок попын ертөнц дэх “Хар сувд” хэмээгддэг дуучин Ц.Намууны анхны “ONE MOMENT” цомгийн нээлтийн талаарх хэвлэлийн бага хурал “Чингис” зочид буудалд болно.


12:30 цагт Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шийдлийн Засгийн газраас тусгай зориулалтын ан агнуурын талаар баримталж буй бодлогын эерэг, сөрөг байр суурийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15:00 цагт “Blue sky” цамхагийн 3-р давхрын хурлын танхимд Монголын мэргэжлийн боловсролы, сургалтын салбарт хандив тусламж үзүүлж байгаа, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа донор байгууллагынхантай Хөдөлмөрийн сайд С.Чинзориг уулзана. Утас: 91915340

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …