ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.04.30/

0- aaaalogo_shine2015 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 2743 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 368 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

ХӨСҮТ-д нийт 371 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 64 хүн хэвтсэн бөгөөд 55 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 68 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 11 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

4 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 168.977 хүн амбулаториор үйлчлүүлсний 6677 (3.9%) нь Томуу томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Лабораторит суурилсан тандалтаар нийт 68 хүлээн авч шинжлэхэд 2 (2.9%) сорьцонд томуугийн В вирусын, 15 сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд зургаан хувьд коронавирусын ген тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар:

2015 оны 04-р сарын 29-ны байдлаар 26378 тохиолдол бүртгэгдэж, 10948 (41.5%) нас баржээ. 864 эрүүл мэндийн ажилтан өртөж, 503 (58.2%) нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 22, Сьерра-Леонд 11 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …