Хувцас шатаах нь хэний тоглоом вэ

701d41de442df66original Эрх мэдэл бүхий нөхдүүд сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, мөнгө угаасан тухай мэдээллийг уншигч та олонтаа сонсож байсан байх. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар нэр бүхий долоон компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан маргаан одоо ч тасраагүй байна.

     Харин энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болсон билээ. Гэтэл хууль бусаар тендер авсан  нөхдүүд тэмцэл өрнүүлж, “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын хийсэн хувцасыг шалгажээ. Шалгахдаа ямар ч мэргэжлийн баггүйгээр шатааж шалгасан тухай санаанд оромгүй зүйлийг өөрсдөө хэвлэл мэдээллээр цацсан байх юм. Ном дүрмээр бол мэргэжлийн байгууллагууд байж, стандартын дагуу шалгах ёстой атал тэд өөрсдийн дураар хувцас шатааж, энэ нь болохгүй байна, энэ нь болж байна гэсэн мунхагдуу дүгнэлтийг дур мэдэн гаргачихаад хэвлэл мэдээллээр цацах нь хуульд харш шүү дээ. Хамгийн наад зах нь “Батзүү” компанид энэ тухай мэдэгдэх нь бүү хэл хаанаас авсан нь мэдэгдэхгүй дүрэмт хувцас авч шатаачихаад хэвлэлээр цацсан нь санаанд оромгүй явдал болов.

      Даавуун материалыг гаднаас авахад тухайн орон нь шинжилгээнд оруулж өгдөг аж. Тэгээд оруулж ирсэн хойноо улсынхаа үндэсний лабортариор шинжлүүлдэг аж. Энэ хоёр удаагийн шинжилгээгээр тухайн материал ямар байгааг тогтоогоодог учраас “Батзүү” компани нь энэхүү хоёр ч шалгуураар орж, хүлээн зөвшөөрөгдсөн юм билээ. Даавуун материал нь 30-40 хувийн ноос байдаг бол тус компанийн даавуун материал ч ийм стандартыг биелүүлсэн аж.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …