Д.Ихбаяр: “Баянголд үйлдвэрлэв” брэнд бий болгох зорилготой ажиллаж байна

DSCN6542Нийслэлийн Баянгол дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж нээлттэй өдөрлөгийг өчигдөр Улаанбаатар паласт зохион байгууллаа.

Энэ үеэр төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэддээ нээлттэй болгож, мэдээ мэдээллээр ханган ажилласны зэрэгцээ Баянголын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалгааг дэлгэжээ.

DSCN6550Хээ угалзтай Монгол гутал, ноос ноолууран хувцас эдлэл, төрөл бүрийн оньсон тоглоом, бэлэг дурсгал, хүнсний бараа бүтээгдэхүүн гээд Баянголын баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүхэн энэ өдөрт хямдралтай үнээр дэлгэгдсэн байна.

Баялаг бүтээгчид буюу дүүргийнхээ үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж ажилладаг талаар Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Д.Ихбаяртай уулзаж тодруулсан юм.

_C7A0339-Өдрийн мэнд? Өнөөдрийн үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

-Өнөөдөр Баянгол дүүргийн маань 50 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн бүх алба, хэлтсүүд өөр өөрсдийн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу иргэд олон нийтэд мэдээ мэдээллийг хүргэн үйл ажиллагаагаа сурталчилан ажиллаж байна. Манай дүүргийн баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон 30 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр хямдралтай үзэсгэлэн худалдаа гаргаад байна. Энэ нь нэг талаараа дүүргийн ойн арга хэмжээнд зориулагдсан төдий боловч нөгөө талаар бид үйлдвэрлэгчдийнхээ нэг өдрийн борлуулалтанд хувь нэмэр оруулан дэмжиж ажиллаж байгаа хэлбэр юм.

-Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-Манай төв үйл ажиллагаагаа явуулаад 1 жил болж байна. Энэ хугацаанд бид дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, маркетинг хийх тал дээр анхаарч ажилласан. Түүнчлэн “Баянголд үйлдвэрлэв” брэндийг бий болгох зорилгоор ажиллаж байна.

-Та үйлдвэрлэгчдийнхээ маркетингийг хийх гэж хэллээ. Яг ямар хэлбэрээр маркетинг хийж ажилласан бэ?

-Манай төвийг анх байгуулагдахад борлуулалтын суваг байдаггүй, бидэнд тэдэн сая төгрөг хэрэгтэй байна гэх мэтчилэн ерөнхийдөө мөнгө нэхсэн хүмүүс манай төвд ирж бүртгүүлж байсан. Бид тэдгээр иргэдээ эхний шатанд бүртгэлжүүлэх ажлыг хийж дараа нь асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Яаж вэ? гэхээр бид үйлдвэрлэгчдээ мөнгө өгөөгүй, хөнгөлөлттэй зээл ч олгоогүй. Бидэнд тийм төсөв ч байхгүй. Тиймээс бид хамгийн түрүүнд хийсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах газар олох шаарлага гарсан. Бид 18м х 5.5м хэмжээтэй асар хийлгээд худалдааны гудамжинд бариад үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнээр “Баянголд үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааг гаргасан. Үүнээс хойш иргэд биднээс мөнгө байна уу гэж биш үзэсгэлэн худалдаа зохион байгуулах уу? гэж асуудаг болсон. Энэ бол эхлэл. Бид “Баянголд үйлдвэрлэв” телевизийн нэвтрүүлэг, “Баянголд үйлдвэрлэв” үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн утас бүхий мэдээлэл багтсан каталоги гаргасан. Энэ нь манай үйлдвэрлэгчдийн хувьд жинхэнэ маркетинг болж чадсан. Эргээд харахад 1 жилийн өмнө 00-ын өрөө түрээслэдэг байсан хүн машинтай, гэртэй болчихсон байна. Мөн олон үйлдвэрлэгчийн борлуулалтын суваг нэмэгдэж, орон нутагт хамтран ажиллах дэлгүүрүүд ч олдсон зэрэг олон сайхан ажлын үр дүн, амжилтаа дурьдан ярих таатай байна. Үйлдвэрлэгчиддээ хөнгөлөлттэй зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсөл бичих аргачлал”-ын сургалтыг сар бүр зохион байгуулдаг. Мөн иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн захиалгат сургалтуудыг ч зохион байгуулдаг. Бид өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийг гадаад үзэсгэлэн худалдаанд 2 удаа, дотоод үзэсгэлэн худалдаанд 12 удаа хамруулсан байна. Энэ мэтчилэн аль болох олон талт бодлогыг хэрэгжүүлэн ажиллахыг л зорьж байна даа.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

DSCN6543 DSCN6544 DSCN6549 DSCN6551 DSCN6552 DSCN6554 DSCN6556 DSCN6558 DSCN6559 DSCN6560

Г.Эрдэм

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …