“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

bloodЭрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Энэхүү уриалгыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь хүлээн авч, дэмжин 5 дугаар сарын 1-ны өдөр ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨР-ийг зохион байгууллаа.

Энэ цус бэлэглэх өдрийн үйл ажиллагааг МУЗН, ЭМСЯ, ЦССҮТ болон Монголын донорын холбоо хамтран зохион байгуулж Сайн дурын байгууллагуудын сүлжээ, Нийслэлийн замын цагдаагийн газар, “Талх чихэр” ХК, “Оргил хүнс” ХХК гэсэн байгуулагууд дэмжин оролцсон байна. Мөн энэ сарын 8-нд тэмдэглэх Дэлхийн улаан загалмайн өдөр, Хүмүүнлэгийн өдрийг угтан тус өдөрлөгийг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Донорын тухай хуулиар заагдсан үүргийн дагуу цусны донорын эгнээг өргөжүүлэхийн тулд донорын хөдөлгөөнийг сурталчлах ажлыг улсын хэмжээнд явуулдаг. Энэ хүрээндэ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааны 68 хувийг зохион байгуулсан байна.

Энэ өдөр МУЗН-ийн Улаанбаатар хот дахь ажилтан албан хаагчид, Сайн дурын байгууллагуудын сүлжээний 23 байгууллагын залуучууд, Нийслэлийн замын цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсоноос 107 хүн сайн дураараа цусаа өгөхөөр бүртгүүлснээ 57 хүн 22, найман литр орчим цус бэлэглэн эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд нэгджээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …