Ц.Жадамбаа:Манай ажлын онцлог 24 цагаар, хоёргvй сэтгэлээр зvтгэдэгт оршдог

Jadambaa3Монгол Улсын Ерєнхий сайдын гvйцэтгэх эрх мэдлийн хvрээнд хамаарагддаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь Монгол Улсад цахим засаглал тогтоох, “Онлайн эрх чєлєє”-г хэрэгжvvлэх ХХI зууны их vйлсийг гардаж, хvн тєрєлхтний хєгжил дэвшилтэй хєл нийлvvлэн алхах гэсэн Монголчуудын мєрєєдлийг ажил хэрэг болгож байгаа байгууллага билээ. 2012 оны есдvгээр сарын 27-нд тус газрын даргаар томилогдож, єнєєдєр амжилттай удирдаж яваа Ц.Жадамбаатай уулзаж Монгол Улсын ард иргэдэд хамгийн хvртээмжтэй vйлчилдэг, єдєр тутмын амьдралтай нь салшгvй холбоотой Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт хийгдэж байгаа шинэчлэл, салбарынх нь ємнє шийдлээ хvлээгдэж байгаа ажлуудын талаар ярилцлаа. Урьд нь Ардчилсан намын нарийн бичгийн дарга бєгєєд Улс тєрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан Ц.Жадамбаа даргын єнєєдрийн хэрэгжvvлж байгаа болон хэрэгжvvлэхээр зорьж яваа ажлуудыг нь сонсож суухад тvvнийг энэ албанд томилсон нь зєвхєн улстєрийн томилгоо байгаагvйн нотолгоо мэт санагдсаныг хэлэх ёстой.

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга ойрдоо тун их ажилтай байх шиг. Єнгєрсєн даваа гарагт тєрийн ордонд нэлээн яарчихсан явж харагдсан. Ямар асуудал хєєцєлдєж байгаагаас тань ярилцлагаа эхлэх vv?
-Засгийн газар дээр асуудлаа танилцуулаад явж байсан юм. Тэр асуудал маань Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар орно. Бидний хувьд 2015 оныг “Тєр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ ажлынхаа хvрээнд тєрийн бvх л vйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ ажлыг тєр єєрєє мєнгє гаргаж хийхдээ гол нь биш, хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх зорилт дэвшvvлсэн.
Энэ нь хувийн хэвшлийг эдийн засгийн хувьд бэхжvvлэн иноваци хийх боломжтой болгож, цаашлаад цахим засаглал хєгжиж байгаа орнуудын сонгодог жишиг болсон тєр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэвшvvлэх логик байгаа юм. Мэдээж шинэ тутам, цахим засаглалын хэлбэр рvv шилжиж байгаа энэ ажил маань хvндрэл, бэрхшээл их дагуулдаг. Хамгийн гол нь манай хэрэглэгч иргэдийн оролцоо, идэвх хамгийн чухал юм. Єдєр тутмын амьдралдаа хэвшvvлж сурах хvртэл vл итгэх, эргэлзэх зэрэг сорилтын цаг vеийг даван туулаад явж байна.
-Тэгвэл єнгєрсєн хугацаанд ард иргэдийн эргэлзээг арилгаж єдєр тутмынх нь амьдралын салшгvй хэсэг болсон ямар ажлыг танай байгууллага хийж амжуулав?
-Тийм. Их чухал асуулт байна. Єнєєдєр манай иргэдийн єдєр тутмын амьдралын салшгvй хэрэглээ болсон ТVЦ машиныг энд дурдах ёстой. Єнєєдєр ТVЦ машин аль нэг цэг дээр доголдож, ажиллахгvй болоход 11:11 тєвд маш олон гомдол ирж байх жишээтэй. Дээр нь “Ухаалаг шуудан” тєсєл байна. Замын цагдаагийн бэлэн бус тєлбєр тооцоо байна. Хийж амжуулсан томоохон тєслvvдээ эргээд харахад иймэрхvv дvр зурагтай. Манай иргэд тєрийн vйлчилгээг ТVЦ-ээс биеэрээ очиж авдаг байсан бол єнгєрсєн долоо хоногоос эхлээд шууд комьпютер, гар утас, таблет, нєvтбvvкээсээ “www.ezasag.mn” вэб хуудас руу ороод авдаг болсон. Єєрєєр хэлбэл хэн ч бай интернет байгаа газраас ямар ч чирэгдэлгvй тєрийн vйлчилгээг авдаг боллоо гэсэн vг. Эхний ээлжинд 25 тєрийн vйлчилгээг нэвтрvvлсэн байгаа. Энэ дунд єнєєдрийн байдлаар Замын цагдаагийн гурван тєрлийн лавлагаа багтсан гэх жишээний. Энэ мэтээр vйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон нэмэгдvvлээд явах болно.
-Та бvхний эдгээр ажил мэдээж хэрэглэгч, ард иргэдэд зориулагдсан. Харин хэрэглэгчээ бэлтгэж, єдєр тутам ашигладаг болгож чадсан уу?
-Одоо хамгийн гол асуудал яг наадах чинь болоод байна. Цахим Засгийн орчинд хэрэглэгчээ бэлтгэх асуудал хамгийн гол тулгамддаг юм байна. Жишээ нь одоо бол ямар ч хvн “АТМ” машиныг асуудалгvй хэрэглээд сурчихлаа шvv дээ. Яг vvнтэй адилхан бидний шинэ тутам нэвтрvvлж байгаа цахим засаглалыг єдєр тутмынхаа амьдралд хэвшvvлэх асуудал нь vе шаттай, бvр бодлогын процесс болж явдаг юм байна. Энэ чиглэлд бид нэлээн дорвитой, бодлогын шинэчлэл хийхээр тєлєвлєєд явж байна.
-ХХI зуунд Монгол Улсын нvvр царайг илтгэх энэ салбарыг удирдаж багагvй ажлын ард гарчихаад одоо эргээд харж байхад цахим засаглалд учирдаг гол хvндрэл, бэрхшээл нь юу байх юм?
-Ер нь л аливаа ажлыг хийхэд хамгийн том бэрхшээл нь хvний л асуудал байдаг. Хоёр байшин ярьдаггvй, хоёр хvн л ярьдаг шvv дээ. Тэр хоёр хvний хоорондын харилцааг зохицуулж байгаа эрх зvйн орчин, тухайн хvний технологид хандаж байгаа хандлагаас технологийн хєгжил, дэвшил шууд хамаарч байна. Єнєєдєр бид ямар нэгэн шинэ систем нэвтрvvлье гэхэд ойлгодоггvй ч юмуу, хувийн vзэл бодлоосоо хамаарч, эсвэл санхvvгийн боломжоосоо шалтгаалан эсэргvvцэх, няцаах хандлага ажиглагддаг. Тэгээд асуудал болгоныхоо шийдлийг нvvр нvvрээ харж сууж байгаад ярилцаж шийдэхгvй цаас шидэлцэх, бултаж зугатах нь бидний ажилд маш их чєдєр, тушаа болдог. Ингэхийн оронд тойрч сууж байгаад бvх л шийдлийнхээ гарцыг харилцан ярилцаж, асуудлыг шийдэхэд ердєє л 30 минут шаардагдаж байх жишээтэй. Тийм болохоор хvн нэг ажил зориглон барьж авсан л бол гарцыг нь хамгийн тvрvvнд олж хараад, эхнээсээ сайтар ойлголцоод явбал хєрєнгє санхvvгийн асуудлыг ч зохицуулж болж байна. Манай салбарын хувьд хамгийн гол нь хvмvvсийн харилцан ойлголцлын асуудал л байгаа юм. Нєгєєтэйгvvр тєрийн бvх л vйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хvргэх зорилготой манай салбарын гол онцлог 24 цагаар, хоёргvй сэтгэлээр зvтгэдэгт оршдог.
-Сvvлийн vед дэлхий нийтээрээ “Онлайн эрх чєлєє” гэж их ярьдаг болж. Монгол Улсад энэ талын ойлголт ямархуу тvвшинд явдаг юм бол?
-Дэлхийн олон улстай харьцуулах юм бол хэд хэдэн vзvvлэлтээр Монгол Улс “Онлайн эрх чєлєє”-тэй орон. Жишээлбэл сайт дээр гарсан аливаа мэдээлэлд захын хvн ямар ч байдлаар сэтгэгдлээ бичиж л байна. Тvvнээс хамаарсан эдийн засгийн болон, эрх чєлєєнд нь халдсан vйлдэлд нь хариуцлага хvлээлгэдэг эрх зvйн орчин єнєєдєр бvрдээгvй. Мєн интернетийн бvх л vйлчилгээнд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгvй. Яах аргагvй гэмт хэргийн сэдэлтэй vйлдлvvд гараад байгаа учир хамгийн сvvлд Эрvvгийн цагдаагийн газраас порно сайтуудыг хаасан нь энэ талын ганц хязгаарлалт болсон. Тvvнчлэн гар утас болон интернетийн vнийн хувьд маш хямдад ордог. Зvгээр “3G” гар утасны vйлчилгээ харьцангуй шинэ тутам харилцаа учир vнэтэй байж магадгvй. Бидний зvгээс Монгол шиг цєєн хvн амтай улсын хувьд Олон улсын цахилгаан холбооны хурлуудад нэг асуудлыг байнга хєндєж тавьдаг. Тэр нь юу вэ гэвэл Монгол vндэсний эрх ашиг гэж маш чухал асуудал юм. Нэг vгээр хэлбэл цєєнхийн эрх ашгийн тухай энд ярьж байгаа хэрэг л дээ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертєнцийн хєгжлийг дагаад Монгол хэл, бичиг устаж алга болох магадлал их єндєр шvv дээ. Жишээ нь гар утсаар мессеж бичихдээ ихэнх хvн баяртай гэхийг “bye” гэдэг болсон Сайн байна уу гэхийг “Hi” гэж байх жишээтэй. Энэ бол дараа дараагийн vед маш муу нєлєєтэй. Аливаа vндэстэн эхлээд хэл нь устаад тэгээд соёл нь байхгvй болж эцэст нь vндэстний хувьд сvйрч алга болдог. Энэ том асуудлыг бид яг одоохон гаргаж ирэх болсон.
Жишээлбэл “iPhone” утсанд монгол хэлийг нэвтрvvлэх, Андройд утсанд албан ёсоор монгол хэл орох тухай асуудал юм. Vvнийг л бид vе шаттайгаар хийгээд явж байна. Эхний ээлжинд бид “Google”-д монгол хэлний тухай асуудлыг хєндєж тавьсан. Ямар ч гэсэн єнєєдрийн байдлаар “Google” дээр Монголын тухай асуудал нэлээн гайгvй тvвшинд оччихлоо. Бид одоо “iPhone” болон Андройдтой яг энэ асуудлыг ярьж байна. Дуугарах ч ёстой. Тvvнээс биш интернет vнэтэй байна, хурд муу байна гэдэг асуудал бол харьцангуй ойлголт. Эсрэгээрээ интернетийн эрх чєлєє дотор Монгол Улсын эрх чєлєєний асуудлыг ярих ёстой юм. Энэ ч vvднээс ирэх тавдугаар сарын 4-5-нд Монгол Улсад “Интернетийн эрх чєлєєг хэрэгжvvлэгч орнууд”-ын чуулга уулзалт болох гэж байна. Тэр чуулганд манай агентлагийн зvгээс яг саяын асуудлыг хєндєж тавихаар бэлтгэж байна.
-Одоо хоёулаа ажлаа жаахан хойш нь тавъя. Таны хувьд АН-ын нарийн бичгийн дарга, Улстєрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ ажилд томилогдсон. Зарим улстєрийн хvчин, хувь улстєрчдийн зvгээс єєрийг чинь улстєрийн томилгоогоор энэ албан ирсэн гэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Томилгооны хувьд хvн болгон єєр єєрийнхєєрєє л харах байх. Тухайн vед мэргэжлийн бус гэж их гоочлуулж байсан нь vнэн. Эхний vед єєрєє ч “Ямар газар ирчихэв дээ. Би энд юу ч хийх билээ” гэж эргэлзэж байснаа нуухгvй. Харин одоо бол томилогдож ирсэн албан тушаалтан тухайн салбарынхаа маш сайн менежер байх ёстой юм байна гэдгийг л хэлнэ. Удирдагч хvн хурдан сэтгэдэг, асуудлын голыг олж хардаг, маш сайн менежер л байх ёстой. Сайн менежер бол тухайн салбарыг нvvр улайхааргvй аваад явчихна аа л гэдэг асуудал юм. Хvнээ яаж удирдах вэ, хамгийн гол асуудлаа ємнєє яаж тавих вэ, асуудлыг хэрхэн оновчтой єєрчилж хvндрэлийг тойрох вэ гэдгээс л бvх асуудал эхэлнэ. Энэ бvхнээ л зєв тодорхойлчих юм бол аль ч салбарт амжилт гаргаж чадна. Ямар ч гэсэн єнєєдрийн хувьд би єєрийгєє энэ салбарын гайгvй сайн менежер болсон гэж харж байгаа. Гэхдээ хамгийн гол нь миний менежментийн vр дvнд бий болсон бvтээгдэхvvнийг хэрэглэж байгаа хэрэглэгч миний ажлыг дvгнэх ёстой юм. Товчхондоо Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар татвар тєлєгчдийн мєнгєєр Цахим засаг гэдэг хєтєлбєрийг хэрэгжvvлдэг юм байна. Тэгвэл тэр хєтєлбєр нь иргэнд яаж хvрч, хэрэглэгдэж байна гэдэг нь л хамгийн гол ойлголт юм. Єнєєдєр таны гар утасны сvлжээ сайн, интернет нь хямдхан, хурдтай байж хаа ч явсан тєрийн vйлчилгээг интернетээр авч дээрээс нь телевизээ тасралтгvй vзээд, FM-ээ сонсоод явж байвал манай салбарын ажил хэрэглэгч танд хvрч байна л гэсэн vг. Дараа нь дээрх бvх vйлчилгээний vнэ тариф нь хямдарч, єєр олон тєрлийн шинэ vйлчилгээ нэвтрvvлээд байвал манай салбарын ажил тэр хэрээр урагштай, єєдрєг явж байна л гэсэн vг.
-Єєрийн чинь саарал дээлтэй, жижиг саарал машины ємнє авхуулсан зураг цахим ертєнцєєр багагvй шуугиулсан. Том тэргэнээсээ татгалзаж, жижиг машин унасан хэвээрээ юу?
-Би одоо ч тэр “Prius” унаж байгаа. Манайд бvртгэлтэй нэг 105 машин байдаг ч ашиглалтын хугацаа нь аль эрт дуусч, актлуулах хэмжээнд оччихсон. Ємнє нь Радио, телевизийн сvлжээ компаниас нэг машин тvрээсээр унаж байтал Засгийн газрын тогтоолоор Тєрийн ємчийн хороо хураасан. Дараа нь тэр “Prius”-ыг аваад нэг телевизийн “Сvлд” гэдэг морины нэвтрvvлэгт орох гэж явах замдаа машины єнгє, дээлний єнгє хоёр адилхан байхаар нь хувийнхаа хуудас руу зургийг нь хийчихсэн юм. Тэгсэн чинь тvvнийг мэдээ болгоод олон нийтэд цацчихсан л байсан. Тvvнээс биш єєрийнхєє талаар популизм хийсэн асуудал ерєєсєє байхгvй. Сэтгvvлчдийн хэвлэн нийтлэх эрх чєлєєг хvндэтгэдгийн хувьд тэр асуудлыг тэр чигт нь орхисон. Ер нь бол тамга барьж тєрийн ажлыг амжуулж суугаа хvмvvст тєрєєс олгосон машин, тасралтгvй vй ажиллагаа явуулахад чиглэгдсэн туслах байдаг, мэдээж энд тэндээс машинаа хайгаад явахгvйн тулд нэг жолооч байдаг. Ийм л гурван зvйл байдаг, єєр илvv тансаглал байхгvй.
-Таны єрєєний хананд Н.Алтанхуяг даргатай авхуулсан зураг байна. Ингэхэд та АН-ын аль фракцад харьяалагддаг хvн бэ?
-Би бол АН-ын л гишvvн. Гэхдээ тєрийн жинхэнэ албан хаагч болоод тангараг єргєчихсєн болохоор албан ёсоор гишvvнээсээ тvтгэлзчихсэн байгаа. Тодорхой хугацааны дараа тєрийн албыг єгсний дараа гишvvнчлэлээ сэргээх нь дараагийн асуудал болох байх.
-Харьяа газруудынхаа дарга нартай 2015 оны vр дvнгийн гэрээ байгуулсан гэсэн. Танай харъяа ямар байгууллагууд байдаг юм бэ?
-Яг манай харьяаны Мэдээлэл холбооны сvлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, “Монгол шуудан” компани, Радио, телевизийн vндэсний сvлжээ улсын vйлдвэрийн газар, Мэдээлэл, технологийн vндэсний парк, Vндэсний Дата тєв гэсэн зургаан газар байдаг. Бvтцийн хувьд нэлээн том шvv. Харин манай салбар гэж явдаг Харилцаа, холбооны зохицуулах хороог зарим хvмvvс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын шууд харъяа мэтээр ташаарч ойлгоод байдаг. Vнэн хэрэгтээ бол бие даасан бvтэцтэй, хараат бус, vнэ тарифын бодлого, зохицуулалтын асуудал хариуцдаг байгууллага юм. Эцэст нь хэлэхэд єнєєдєр тєрийн vйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой 108 ширхэг ТVЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. Одоогоор 25 vйлчилгээ vзvvлж байгаа бол удахгvй тєрийн 167 vйлчилгээг цахимаар хvргэх боломжтой. Эдгээр vйлчилгээг амжилттай нэвт­рvvлчихвэл тєсєвт том хэмнэлт гарна. Ингэж vйлчлvvлэхэд иргэдээс 1000 тєгрєгийн хураамж авдаг. Єнєєдєртєє Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын ажлын vр дvн ийм байна.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …