Эмчлүүлэгчдэд эко орчин чухал

50003cc6852fcc96da0dde77e9b5b607_x3Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж өнөөдөр 2000 гаруй мод тарьлаа. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухай байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү “Эко орчин” бүрдүүлэхээр зорьжээ.

    Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд “Ногоон хашаа” төслийнхөнтэй нэгдсэн байна. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” төрийн бус байгууллага хамтран ажиллаж, ХӨСҮТ-ийн 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносыг тус тус суулгалаа. Тарьсан суулгацаа арчилж ургуулах нь хамгийн том ажил тул эмнэлгийнхэн тасаг, нэгж бүртээ талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …