Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

1f8f69b53d86cf2a952bf95d87a59b0cgreatАвлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 58 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …